хавх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.анОрсон амьтны хөлийг хавчин, явж чадахгүй болгох, тусгай төмөр хүрээ буюу уланд бэхэлсэн хоёр хавирга, тэдгээрийг босгож хавчих шахуурга бүхий уян хатан хос гараас бүрдэх ан агнах хэрэгсэл
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хавх |
|---|---|
| Харьяалахын тийн | хавхийн |
| Заахын тийн | хавхыг |
| Өгөх орших тийн | хавхад |
| Гарахын тийн | хавхаас |
| Үйлдэхийн тийн | хавхаар |
| Хамтрахын тийн | хавхтай |
| Чиглэхийн тийн | хавх руу |
| Олон тоо | хавхнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хавх зүүх — амьтны нүхний амсарт хавх байрлуулах
хавх тавих — хавх зүүх
хавхны гар — хавхны нурууг хамхих төмөр, хавхны хавчуурын торгоц
хавхны илбээс — хавхны улавч
хавхны нуруу — хавхны хавчуур
хавхны таваг — хавхны ул
хавхны тэвх — хавхны нурууг хөших мод
хавхны ул — хавхны доодох цагариг төмөр
хавхны улавч — хавх зүүхэд дор нь тавих дэвсгэр, хавхны ёроол
хавхны хуц — хавхны цамхаг
хавхны цамхаг — хавхны хавирга
хавхны чирүүл — хавханд чирэх юм
хавханд орох — а.ан амьтан хавханд хавчуулагдах; б.шилж. бусдын арга мэхэнд автах
хавханд унах — а.хавханд орох; б.шилж. бусдын арга залинд хууртах
тарваганы хавх — тарвага барихад зориулсан хэрэгсэл
чонын хавх — чоно барихад зориулсан хэрэгсэл
түдэн хавх — урга. - цахирамтан овгийн булцуу үндэстэй Монголд ганц зүйл байдаг ургамал
Зүйр цэцэн үг
Хавханд орсон гөрөөс
Тавганд орсон мах
Хоршоо үг
хавх тор — ан амьтан барих занга
хавх урхи — ан амьтан барих хэрэгсэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.