Үндсэн хэсэг рүү шилжих

хадаг

нэр үг/xatəɡ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠬᠠᠳᠠᠭ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Монголчуудын ахмад настан, зочин гийчинд өргөн барьж, хүндэтгэлээ илэрхийлдэг мяндсан нэхмэл эд, хив

Англи утга

  • нэр үгkhata (traditional Tibetan ceremonial scarf)

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхадаг
Харьяалахын тийнхадгийн
Заахын тийнхадгийг
Өгөх орших тийнхадагд
Гарахын тийнхадгаас
Үйлдэхийн тийнхадгаар
Хамтрахын тийнхадагтай
Чиглэхийн тийнхадаг руу
Олон тоохадгууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • аюуш хадаг — Аюуш бурханы хөрөг бүхий хадаг

  • баранзад хадаг — дунд сангийн хадаг

  • вандан хадаг — нанжвандан хадаг

  • нанжвандан хадаг — нар сар буюу номын тэмдэг бүхий хадгийг хүндэтгэлд хэрэглэнэ

  • соном хадаг — дунд зэргийн хэмжээний хадаг

  • сэрш хадаг — жижиг богино хадаг

  • зүс хадаг — бэр гуйж хариу авсны дараа ёслох хуримын зан үйл

Хэлц үг

  • хадганд чулуу боож өгөх — залилах, хууран мэхлэх

  • хадаг татах — ихэс дээдэст хадаг барин золгох

    Гиванбал хошууны лам унзад болсонд хошууны ноёд баяд лам хар цуглаж, хадаг татаж баяр хийж байхад Шагдар бас хөөрөөд очжээ.

  • Хараал нь хар толгойдоо

  • Хадаг нь бурхандаа

  • Хараал хар толгойд

  • Хадаг самбай бурханд

  • Хатан заслагаар

  • Хадаг эвхэлгээр

Хоршоо үг

  • хадаг самбай — хүндэтгэл, талархал ёслолын бэлгэ тэмдэг болгон хэрэглэдэг тусгай хэлбэр маяг бүхий мяндсан нэхмэл хэв

  • хадаг хив — маш нимгэн торгомсог хадаг

  • хадаг шудаг — энгийн хадаг

  • хадаг яндар — сүм дуган зэрэгт зүүсэн олон хадаг, самбай

Үгийн гарал

From Classical Mongolian [Term?], from Classical Tibetan ཁ་བཏགས (kha btags).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.