хадлан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хадаж авч мал тэжээхэд зориулан нөөцөлсөн өвс
- 2.Байгалийн болон таримал ургамлыг хадаж өвс бэлтгэх зориулалттай талбай
- 3.Өвс тэжээл бэлтгэж авах ажил
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хадлан |
|---|---|
| Харьяалахын тийн | хадлангийн |
| Заахын тийн | хадланг |
| Өгөх орших тийн | хадланд |
| Гарахын тийн | хадлангаас |
| Үйлдэхийн тийн | хадлангаар |
| Хамтрахын тийн | хадлантай |
| Чиглэхийн тийн | хадлан руу |
| Олон тоо | хадлангууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хадлан хадах — өвс хадаж авах
хадлангийн ангилал — ургах орчин нөхцөл, ургамлын бүрэлдэхүүнийг харгалзан ангилан талбайг бүлэглэх
хадлангийн сэлгээ — хадлангийн талбайн бүтэц бүрэлдэхүүн, бүтээмж, шимт чанарыг үл бууруулах, он удаан жил зохистой ашиглах зорилгоор хадлангийн талбайг жил жилээр эсвэл тодорхой хугацаагаар зонхилох ургамлын хөгжлийн үе шатаар сэлгэн өнжөөн хадах арга
хадландаа гарах — өвс тэжээл бэлтгэж авах ажилдаа гарах
хадлангийн бригад — хэд хэдээрээ нийлэн өвс хадах хэсэг
Хэлц үг
Хадлан өвсийг хэрэгтэй гэхээс
Хадуур зэвсгээ сайн зэх
Зүйр цэцэн үг
Хадлангүй малчин өвөлдөө зүдэрнэ
Ханьгүй хүн өтлөхдөөн зүдэрнэ
Хадлан өвс хэрэгтэй гэхээсээ
Хадуур багажаа сайн бэлтгэ
Хоршоо үг
хадлан бордоо — малын идэш тэжээлийн зүйл
өвс/өвс хадлан — а.өвс ногоо өтгөн ургасан газар; б.мал тэжээхээр бэлтгэж нөөцөлсөн өвс
хадлан тариалан — гурил будаа хийх, мал амьтан тэжээхээр бэлтгэж авсан тариа ногоо
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.