хайгуул
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.геол. Ямар нэгэн зорилгоор тусгайлан судлах, сурвалжлах ашигт малтмалын нөөцийг нарийвчилсан судалгааны үе шат
- 2.цэрэгДайсан этгээдийн цэрэг, байр байдлыг сэргийлэн тагнах, сурвалжлан мэдэх зорилго бүхий бүлэг хэсэг цэрэг, жижиг анги
- 1.Нумын хөвч мултрахаас сэргийлэх бэхэлгээ.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хайгуул |
|---|---|
| Харьяалахын тийн | хайгуулын |
| Заахын тийн | хайгуулыг |
| Өгөх орших тийн | хайгуулд |
| Гарахын тийн | хайгуулаас |
| Үйлдэхийн тийн | хайгуулаар |
| Хамтрахын тийн | хайгуултай |
| Чиглэхийн тийн | хайгуул луу |
| Олон тоо | хайгуулууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
алтны хайгуул — алтны ордыг илрүүлэн судлах нь
газрын тосны хайгуул — газрын тосны ордыг илрүүлэх ажил
хайгуул анги — эрэн хайх анги
хайгуул тавих — дайсныг тагнах толгойн цэрэг явуулах
хайгуул халхавч — а.дайсныг хайн сэргийлж, халхлан байлдах толгойн цэрэг; б.хуучир. өмөг түшиг болгох итгэмжлэх хүчин
хайгуул цэрэг — цэргийн ар талыг хамгаалах цэрэг
хайгуулын салаа — эрэн хайх салаа; тагнуулын салаа
Хэлц үг
Тарих муудвал
Дариг болох
Харах муудвал
Хайгуул болох
Хоршоо үг
хайгуул малталт — байгалийн эрдэс баялгийг илрүүлж малтах нь
хайгуул судалгаа — байгалийн баялгийг илрүүлэн шинжлэх судалгааны ажил
хайгуул шинжилгээ — судлан сурвалжлах ажил
Товчилсон үг
ГЗБХЗТИ — Газар Зохион Байгуулалт, Хайгуул, Зураг Төслийн Институт
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.