хайр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дотночлох сэтгэл, хайрлах сэтгэл
- 2.Өршөөл, хишиг, дээрхийн энэрэл, тус
- 1.яриаЖижиг чулуу, голын чулуу
- 1.хайр хавтаст мэлхий амьт. (хоёр метр том биетэй, халуун орны мөлхөгч амьтан).
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгlove; pity, sympathy; mercy
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хайр |
|---|---|
| Харьяалахын тийн | хайрын |
| Заахын тийн | хайрыг |
| Өгөх орших тийн | хайрд |
| Гарахын тийн | хайраас |
| Үйлдэхийн тийн | хайраар |
| Хамтрахын тийн | хайртай |
| Чиглэхийн тийн | хайр луу |
| Олон тоо | хайрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хайр булаах — дур татах, хайрлах сэтгэлийг машид төрүүлэх
хайр зарлах — а.хайртайгаа хэлэх, хайр сэтгэлээ илчлэх; б.этгээд. ажил хэргээ бүтээхийн тулд бусдыг дотночлон гуйх, тал засах
хайр хүрэх — дотнолох сэтгэл төрөх
хайрын сэтгэл — янагийн сэтгэл, дотнын сэтгэл
халуун хайр — маш дотно сэтгэл
эхийн хайр — эхийн энэрэл, өрөвч сэтгэл
дээрхийн хайр — дээрхийн хишиг
төрийн хайр — төрийн халамж, төрийн энэрэл
голын хайр — голын хайрга чулуу
Хэлц үг
Хаврын хахирт малаа
Хайр дурлалд үнэнээ
Хад чулууг хөдөлгөдөг нь үер ус хоёр
Хайр дурлалыг булаадаг нь янаг дурлал хоёр
Хайл ахадвал үер болно
Хайр ахадвал харам болно
Хайр байвал халамж байдаг
Халамж байвал хайр байдаг
Хайр нь дотроо
Хал нь гаднаа
Хайр ихэдвэл хар ихэднэ
Хүсэл ихэдвэл хясал ихэднэ
Хайр нь бага бол
Эх эцэг ч гомдолтой
Хайр чулуу хагарвал хад болоход бэрх
Хайран нэрээ алдвал хүнд олоход бэрх
Хайр чулуу эхт
Хатан төмөр эцэгт
Хайр элсийг нүхэлж болохгүй
Хар усыг өрөмдөж болохгүй
Халуун гэгч өнгө биш чанар
Хайр гэгч шунал биш сэтгэл
Хань ханьдаа
Хайр элсэндээ
Хор нь бага бол шар оготно ч нүдэнд дулаахан
Хайр нь бага бол ихэр хүйстэн ч нүдэнд жихүүн
Элс болж хийсэхээр эрэг болж ивэр
Хайр болж хийсэхээр хад болж хагар
Эрэг болоод эмтэрснээс
Элс болоод хийссэн нь дээр
Хад болоод хагарснаас
Хайр болоод таларсан нь дээр
Зүйр цэцэн үг
Хайраа дотроо
Халаа гаднаа
Хоршоо үг
хайр дур — хайрлах хүсэл санаа
хайр дурлал — янаг амрагийн дотночлох сэтгэл
хайр сэтгэл — дурлан, хайрлах сэтгэл
хайр энэрэл — өрөвдөн хайрлах сэтгэл
хайр элбэрэл — эцэг эх, төрөл садан, үр хүүхдээ хүндэтгэн хайрлах, дотносох сэтгэл
хайр хишиг — хайр өршөөл
хайр хүндэтгэл — хүнийг энэрэн хүндлэх явдал
хайр/хайр өршөөл — а.ихэс дээдсээс хүртээх хайр ивээл; б.дээд байгууллагаас олгосон шагнал
хайр талархал — ач тус хүргэсэн хүнд машид баярлан бахдах сэтгэл
хайр гам — эд юмыг ариглах, гамнах сэтгэл
хайр гамгүй — ариглах гамнах сэтгэлгүй
хайр найр — өршөөл энэрэл
хайр найргүй — өршөөл энэрэлгүй
хайр чулуу — жижиг чулуу
Үгийн гарал
From Proto-Mongolic *kaïra a variant of *kaïran (“mercy”) found in Central Mongolic languages, thus a doublet of хайран (xajran, “poor”, interjection). Compare East Yugur xairan, Kalmyk хәәр (xäär). Compare typologically Russian жале́ть (žalétʹ), жа́лобный (žálobnyj), жа́лкий (žálkij) related to жа́ловать (žálovatʹ); Russian ми́ловать (mílovatʹ), ми́лостыня (mílostynja) related to ми́лый (mílyj), милова́ться (milovátʹsja).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.