хайрцаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эд юмс агуулах, хадгалах гол төлөв дөрвөлжин хэлбэртэй жижгэвтэр сав
- 2.Багавтар нэг хайрцаганд агуулсан зүйлийг төлөөлөн нэрлэсэн нь
- 3.шилжсэн утгаТөрх, хэлбэр
- 4.шилжсэн утгаАман доторх зай
- 5.үнэт зүйлс болон үнэт эдлэл хадгалах чамин хайрцаг
- 6.таглаатай хайрцаг
- 7.хадгалах сав
- 8.ихэвчлэн үнэт зүйл хадгалах хайрцаг
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгcarton, box, packet, pack
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хайрцаг |
|---|---|
| Харьяалахын тийн | хайрцгийн |
| Заахын тийн | хайрцгийг |
| Өгөх орших тийн | хайрцагт |
| Гарахын тийн | хайрцгаас |
| Үйлдэхийн тийн | хайрцгаар |
| Хамтрахын тийн | хайрцагтай |
| Чиглэхийн тийн | хайрцаг руу |
| Олон тоо | хайрцгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
модон хайрцаг — модоор хийсэн жижгэвтэр дөрвөлжин сав
сонгуулийн хайрцаг — сонгуулийн хуудсаа бөглөсний дараа хийх битүүмжилсэн сав
үйлийн хайрцаг — зүү утас хийх жижгэвтэр дөрвөлжин сав
хүхээ хайрцаг — бууны хүхээ
шуудангийн хайрцаг — захиалсан сонин хэвлэл болон ирсэн захидал зэргийг хийдэг сав
шүдэнзний хайрцаг — шүдэнз агуулах сав
хайрцаг тамхи — нэг хайрцганд савласан тамхи
хайрцаг шүдэнз — нэг хайрцагт багтаасан шүдэнз
хайрцаг сайтай морь — хэлбэр галбир сайтай морь
амны хайрцаг — аман доторх зай
Хэлц үг
амны хайрцаг сайтай — хэлж ярихдаа гаргуун, уран цэцэн
Хоршоо үг
хайрцаг сав — а.юм агуулах зүйл; б.яриа. шарилын авдар, авс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.