халамж
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Асрамж, тэтгэмж, хайрлах сэтгэлээр үзүүлэх тус
- 2.тодорхой анхаарал халамж үзүүлэх байдал /хүүхэд болон тусламж хэрэгтэй хүмүүст/
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | халамж |
|---|---|
| Харьяалахын тийн | халамжийн |
| Заахын тийн | халамжийг |
| Өгөх орших тийн | халамжид |
| Гарахын тийн | халамжаас |
| Үйлдэхийн тийн | халамжаар |
| Хамтрахын тийн | халамжтай |
| Чиглэхийн тийн | халамж руу |
| Олон тоо | халамжууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
халамжийн төв — өнчин болон тахир дутуу, өндөр настан зэрэг нийгмийн эмзэг бүлгийг асран тэтгэх төв
Хэлц үг
Сэтгэл гэч янагийнх
Халамж гэгч хайрынх
Хайр байвал халамж байдаг
Халамж байвал хайр байдаг
Халамж муутай ханиас
Ханш сайтай танил дээр
Халамж муутай хүн
Хар эрээн могой хоёр адил
Хамар муу өөрийнх нь
Халамж муу ханийнх нь
Хоршоо үг
халамж асрамж — хайр энэрэл үзүүлж туслах сэтгэл, асрах тэтгэх тус
хайр халамж — хайр энэрэл
өршөөл халамж — бусдад энэрэнгүй сэтгэлээр хандан асарч тэтгэх нь
халамж анхаарал — дотно, найрсаг сэтгэлээр туслах, тэтгэн дэмжих
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.