халгах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Халтирах, гулгах;
- 2.шилж. Хэлж болохгүй хэцүү байх.
- 1.Зүрхшээх, халшрах, бэрхшээх, айх
- 1.Халж ирсэн буюу ойртож, халдаж ирсэн юмыг хавьтуулах, ойртуулах, дэргэдээ халган байлгах.
- 1.Үнээ мал төлөө хөхүүлэх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | халгах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | халгана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | халгалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | халгав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | халгажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | халгасан |
| Хэвшсэн нэр (-даг) | халгадаг |
| Холбох нөхцөл (-ж) | халгаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | халгаад |
| Болзох нөхцөл (-вал) | халгавал |
| Хүсэх (-маар) | халгамаар |
| Захирах (-аарай) | халгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | халгахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ажлаас халгах — ажлаас зүрхшээх, ажил хийхээс халшрах
бухнаас халгах — бухнаас айх
хүйтнээс халгах — хүйтнээс халшрах
ботгоо халгах — ингэ ботгоо хөхүүлэх
тугалаа халгах — үнээ тугалаа хөхүүлэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.