халгих
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шингэн зүйлийг сав суулганд дүүрэн хийхэд хальж гарах
- 2.Юм хэмжээлэхэд илүүдэж халих
- 3.Идсэн уусан юм зохихгүй эргэж гулгин завдах, огих, бялуурах
- 4.Идээ ундаагаар элбэг дэлбэг байх;
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | халгих |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | халгина |
| Өнгөрсөн цаг (-лаа) | халгилаа |
| Өнгөрсөн цаг (-в) | халгав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | халгижээ |
| Үйлдсэн нэр (-сан) | халгисан |
| Хэвшсэн нэр (-даг) | халгидаг |
| Холбох нөхцөл (-ж) | халгиж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | халгаад |
| Болзох нөхцөл (-вал) | халгивал |
| Хүсэх (-маар) | халгимаар |
| Захирах (-аарай) | халгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | халгихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
халгиж илүү гарах — илүүдэж хальсах
Хоршоо үг
халгих цалгих — а.юм агуулж буй савандаа багтахгүй гарч ирэх; б.шилж. ихэд элбэг хангалуун байх
гулгих халгих — идсэнээ эргүүлж гаргах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.