халз
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бэх агуулах бяцхан сав
- 2.Цахиур бууны дарь хэмжих бяцхан эвэр сав;
- 1.Ямар нэг юмны ам амсар заагийн хоёр талаар чимэглэл болгож, өөр өнгийн юмаар хийсэн эмжээр
- 2.хуучирсанМонгол гэрийн бүрээсний дээгүүр дөрвөн тийш нь дарж татах даруулга, хөлтрөг
- 1.Эгц урдаас, яг өөдөөс
- 1.Уул өндөр газрын хамар, гүвгэр
- 2.Хад асга, ой модтой газрын доторх хэсэгхэн цулгай газар, зурвас чөлөө; уулын халз (уулын модгүй хэсэг халцгай газар), модны халз (ойн хэсэгхэн чөлөө газар
- 3.Байшин ба-рилгын дундах цулгуй газар.
- 1.тоглоомШагайг хол няслан харвах тоглоом
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | халз |
|---|---|
| Харьяалахын тийн | халзын |
| Заахын тийн | халзыг |
| Өгөх орших тийн | халзад |
| Гарахын тийн | халзаас |
| Үйлдэхийн тийн | халзаар |
| Хамтрахын тийн | халзтай |
| Чиглэхийн тийн | халз руу |
| Олон тоо | халзууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бэхний халз — үхрийн эврийг ухаж хийсэн бэх агуулах бяцхан сав
уужны халз — уужны эмжээр
гутлын халз — гутлын эмжээр
гэрийн халз — гэрийн хөлтрөг
улаан халзтай гэр — улаан хөлтрөгтэй гэр
халз дайрах — эгц урдаас нь дайрах
халз годил — ан амьтан намнах их годил
халз мөргөлдөх — яг тааралдах
халз тулаанд дуудах — хэн нэгнийг зөвхөн хоёлаа тулалдаж хүчээ үзье хэмээн дуудах
халз тулгарах — яг тулгарах
халз үзэх — а.тоглоом, наадамд хоёулхнаа тулгар тоглох; б.хоёулхнаа тэмцэлдэх, тулах
халз уруудах — уулын гүвгэр уруудах
халз өгсөх — уулын хамар өгсөх
халз харвах — шагайгаар хол няслан харваж тоглох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.