халтар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мал, амьтны зүсэм хээр, хар хээр; адууны ам, хамар, суга, цавьд цайвар, шарангуй өнгө хольцолдсон нь
- 2.Тэмээний хар зүсэмд шаравтар өнгө хольцолдсон байдал
- 3.Нохойны биеийн зүсэм хар бөгөөд нүд ам, хөлийн орчин үс шар цайвар газартай нь
- 4.Үнэгний шар буюу улаан үсэнд хар үс хольцолдсон нь
- 1.Цэвэр бус, хир буртагтай, алаг тарлан болсон нь
- 2.Алаг цоог, хааш яаш, хагас дутуу
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | халтар |
|---|---|
| Харьяалахын тийн | халтрын |
| Заахын тийн | халтрыг |
| Өгөх орших тийн | халтард |
| Гарахын тийн | халтраас |
| Үйлдэхийн тийн | халтраар |
| Хамтрахын тийн | халтартай |
| Чиглэхийн тийн | халтар луу |
| Олон тоо | халтрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
халтар үрээ — хээр адууны хамар хоншоороо шаргал үстэй зүсэм
халтар нугас — амьт. - хөх мөрний сав түүнээс ургаш нутагт тархсан өнгө халтар нэгэн зүйл тэжээвэр нугас
хээр халтар — хээр адууны хацар, хамар нь цайвар зүсэм
халтар тайлаг — хар өнгөн дээр шаравтар холилдсон зүсмийн тайлаг
дөрвөн нүдтэй улаан халтар нохой — хоёр нүдний дээр тус бүр нэжгээд бяцхан дүгрэг шаравтар толботой, хар зүсэм боловч нүд ам, хөлийн шилбэ улаавтар нохой
халтар үнэг — нүүр, өвдөг, сэрвээгээрээ бараан үс, бидэртэй үнэг
халтар гартай — хиртэй гартай
халтар мод — холтсыг нь цавчиж аваад хатаасан мод
халтар хултар унших — а.бичиг үсэг бага зэрэг гадарлах; б.уншсан болж оромдох
Хэлц үг
халтар ухна — халтар нүүр царайтай
халтар ухна шиг — заваан хиртэй нүүр царайтай, цэвэр бус
Хазгар хүргэн хадамсаг
Халтар нохой хуцамсаг
Халтар морио догшин гээд хардаж битгий ташуурд
Хань нөхрөө халамжгүй гээд муу битгий хэл
Хоршоо үг
халтар хултар — а.алаг цоог, энд тэнд; б.шилж. хааш яаш, хагас дутуу
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.