халуу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Халууны илч
- 1.халуу мэргэн амьт. Шаравтархан өнгөтэй, жигүүр нь урт, сүүл нь охор, хүзүү нь бүдүүн, загас барьж иддэг цахлайн нэгэн зүйл усны шувуу.
- 1.халуу цэцэг урга. Модлог шулуун иштэй, том навчтай, багларч ургасан одон хэлбэрт үстэй, цээнийн цэцэгтэй адил бөгөөд арай жижиг нэг зүйл хоёр наст өвслөг ургамал
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | халуу |
|---|---|
| Харьяалахын тийн | халууны |
| Заахын тийн | халууг |
| Өгөх орших тийн | халууд |
| Гарахын тийн | халуунаас |
| Үйлдэхийн тийн | халуугаар |
| Хамтрахын тийн | халуутай |
| Чиглэхийн тийн | халуу руу |
| Олон тоо | халуунууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
халуу дүүгэх — халууцах, халуун байх, халуу оргих
халуу оргих — а.өвчилснөөс биеийн халуун хэтэрхий дээшлэх; б.чинжүү зэрэг аагт идээнд хэл дарвигнах; в.төөнөх
халуу шатах/халуу буцлах — ид халуун болох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.