хамуу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.мал эмнэлэгХүн, мал амьтанд тусч маш их загатнадаг, арьсны нэг төрлийн халдварт өвчин
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хамуу |
|---|---|
| Харьяалахын тийн | хамууны |
| Заахын тийн | хамууг |
| Өгөх орших тийн | хамуунд |
| Гарахын тийн | хамуунаас |
| Үйлдэхийн тийн | хамуугаар |
| Хамтрахын тийн | хамуутай |
| Чиглэхийн тийн | хамуу руу |
| Олон тоо | хамуунууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хамуу халдах — хамуу өвчин нэгээс нөгөөд халдварлах
мал хамуу тусах — мал хачгаар өвдөх
хамууны хачиг — амьт. - аалз хэлбэртний багийн овог, хүн, мал, хөхтөн амьтны арьсанд шимэгчлэн амьдардаг амьтан
Хэлц үг
нойтон хамуу шиг — авд салахгүй дагах, хоргоон шалах
Халгай идсэн тэмээ шиг өлөлзөж
Хамуу гарсан ямаа шиг годолзох
Хамуу харгуйнаас
Хожгор үүднээс
Хоршоо үг
хамуу жидүү — загатнаа яр, нясуу
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.