ханах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бие сэтгэл эгээрэл хүслийг хүрэлцтэл, дүүртэл олох, эдлэх
- 2.Цангаа тайлагдах, ундаасал гарах
- 3.Уусгагч бодос дээд хэмжээндээ хүрч цаашид уусахгүй болох
- 4.шилжсэн утгаЭргүүлэх юмны угтаа тултал гүйцэд эргэх, эргүүлж ханах (гүйцэд эргүүлэх, цаашид эргэх боломжгүй болох), эрэгдэж ханах (гүйцэд эрэгдэх, цаашид эргэх боломжгүй болох
- 5.шилжсэн утгаАрьс шир зэргийг сайтар элдэж боловсруулах
- 1.анагаах ухаанЭмчлэх зорилгоор судсыг хатган цоолж, цусыг гаргах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | ханах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | ханана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | ханалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | ханав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | ханажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | ханасан |
| Хэвшсэн нэр (-даг) | хандаг |
| Холбох нөхцөл (-ж) | ханаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | ханаад |
| Болзох нөхцөл (-вал) | ханавал |
| Хүсэх (-маар) | ханамаар |
| Захирах (-аарай) | ханаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | ханахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бах ханах — а.сэтгэл дүүрэн ханамжтай болох; б.бусдын мууд сэтгэл ханах
бодол ханах — бодол эцэстээ тулах
сэтгэл ханах — санасан хүссэн зүйл ёсоор биелж, санаа сэтгэл тааламжтай болох
нойр ханах — сайтар унтаж амрах
сууж ханах — сууж гүйцэх, сууж залхах
хүсэл ханах — санасандаа хүрэх
ууж ханах — цангаа гарах
цайнд ханах — цай ууж болох
ханасан уусмал — ууссан бодос тунадасжиж эхлэх үеийн уусмалын төлөв байдал
элдүүр ханах — а.арьс шир зэргийг сайтар элдэж, нухаж боловсруулах; б.шилж. ажилд нухлагдан сурч хатуужих
ханах засал — хүн, амьтны биеийн зохих судсыг ханаж муу цусыг нь гаргаж өвчнөөс сэргийлэх буюу анагаах монгол эмнэлгийн ширүүн заслын нэг
судас ханах — судас хатгах
цус ханах — цус гаргах
богино хавирганы товчлуур ханах — малын өрөөсөн хөл доголох, наршиж голоо цохьсон адуу, тэвээрэг авахгүй байгаа бог мал, тэмээ зэргийн өвчүүний бүдэрхийн үсний эргүүлгийн голд байдаг судсыг ханаж эмчлэх арга
гүрээний судас ханах — малын таван цулын эмгэг, бөөрний өвчний улмаас цусаар шээх, харшиж доройтох зэрэг өвчний үед эрүүний угаас доош нэг алга дарам газар буй судсыг ханаж эмчлэх арга
зооны бүдүүн судас ханах — эдэлгээ муугаас үргэлж нуруугаа авах, бөгс нь оринготож мурийх зэрэгт малын гол мах дагаж олон уулзахаас хойхно, ташаан толгойн хооронд байх судсыг ханах эмчилгээний арга
ороо харыг ханах — малын урд хөлд цус буух, далны маяаны мах хуурснаас болж доголох зэрэгт богт чөмөгний залааны савхан дээгүүр тохож гарсан судсыг ханаж эмчлэх арга
Хэлц үг
ханаж цадахаа мэдэхгүй — маш их шуналтай
шавай ханах — сэтгэл ханах, санасандаа хүрэх
↑бах ханах
↑ шавай ханах
Ханах нойр чилэх сүүж биш
Хийх юм хэлэх үг биш
Хоршоо үг
ханах цадах — гүйцэд цадах
ханах төөнөх — монгол уламжлалт анагаах ухаанд байсан эмчилгээний аргууд
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.