хангай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Уул нуруу, ой хөвч, гол мөрөн, мод ургамал сайтай, зөөлөн хар шороон хөрстэй нутаг
- 2.Газар, дэлхий
- 3.цээрлэсэнЧоно;
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хангай |
|---|---|
| Харьяалахын тийн | хангайн |
| Заахын тийн | хангайг |
| Өгөх орших тийн | хангайд |
| Гарахын тийн | хангайгаас |
| Үйлдэхийн тийн | хангайгаар |
| Хамтрахын тийн | хангайтай |
| Чиглэхийн тийн | хангай руу |
| Олон тоо | хангайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хангайн ургамал — зөвхөн хангайд ургадаг ургамал
хангайн хар төмс — урга. - хад асга, ой шугуйгаар ургадаг ойм хэлбэртний ангид багтах нэг зүйл спорт ургамал
хангай шиг түшигтэй — нөмөр нөөлөг ихтэй, хайр халамж ихтэй
элдэв хангайн юм ярьж хүний сэтгэх үймүүлэх — янз бүрийн юм ярьж хүний сэтгэл тавгүйтүүлэх, болсон болоогүй юм яриад, хэрэгтэй хэрэггүй юм яриад сэтгэл үймүүлэх
өнгийн хангайн юм — яриа. - зүсэн зүйлийн юм, янз бүрийн юм
Хэлц үг
хангай шиг — маш өндөр, том
Хавар цагийн аян хол
Хангай газрын бараа хол
Харанхуй шөнөд зул сайхан
Хангай замд хань сайхан
Хоршоо үг
хангай говь — уул ус жигдэрсэн газар болон тал хээр бүхий элс зонхилох газар
хангай царам — ой мод, гол горхи, өвс ургамал жигдэрч уул нуруу хосолсон газар болон уул хоорондын хөндий хоолой газар
хангай хөвч — өндөр уул нуруу, гол горхи, ой мод жигдэрсэн газар
хангай дэлхий — газар дэлхий, уул ус
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.