хандах
Тайлбар
- 1.Зүглэх, чиглэх, нэгэн зүг рүү болох
- 2.Эерэх, зөвших эс зөвших хандлага гаргах; таатай болон таагүй байдал үзүүлэх
- 1.Байшингийн суурийн шороо чулуу зэргийг модон муна, чулуугаар давтаж дагтаршуулах
Ойролцоо үг
Нийлмэл үг
дээш хандах — а.дээшээ чиглэсэн байх; б.төр засаг, эрх мэдэлтний сонорт хүргэх
доош хандах — а.доошоо чиглэсэн байх; б.өөрийн удирдлаганд байх хүмүүст үүрэг даалгавар өгөх, халамж анхаарал тавих
нутгийн зүг хандах — нутгаа зүглэх, нутаг руугаа явах
бичгээр хандах — санаа бодлоо бичгээр уламжлах
залуучуудад хандах — залуучуудад зориулан, залуучуудыг онцгойлон харах
зарчимч байдлаар хандах — ажил хэргийн үүднээс хийх
шүүхэд хандах — шүүхэд очиж хэрэг заргаа нэг тийш болгуулах
ариг гамтай хандах — ариг гамтай хэрэглэх
дайсагнан хандах — сэтгэл буруулан хандах
дуусах тийшээ хандах — дуусах дөхөх
зөвөөр хандах — эерэх хандлага гаргах
итгэл төгс хандах — үйл хэргийн үнэн зөвд бат итгэж хийх, найдвар дүүрэн харах
муугаар хандах — тааламжгүй байдлаар хүлээн авах
нухацтай хандах — ихэд буурь суурьтай хийх
хайр гамгүй хандах — хайр гамгүй эдлэх
хайхрамжгүй хандах — үл тоох
хянуур хандах — маш сэрэмж болгоомжтой хийх
эсрэг хандах — эс зөвших хандлага гаргах
барилгын суурь хандах — барилгын суурийн хөрсийг дагтаршуулах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.