хануур
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Судас хатгаж цоолох уламжлалт эмнэлгийн заслын арга
- 2.Судас хатгаж цоолон ханах хэрэгсэл, эмнэлэг заслын багаж
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хануур |
|---|---|
| Харьяалахын тийн | хануурын |
| Заахын тийн | хануурыг |
| Өгөх орших тийн | хануурт |
| Гарахын тийн | хануураас |
| Үйлдэхийн тийн | хануураар |
| Хамтрахын тийн | ханууртай |
| Чиглэхийн тийн | хануур луу |
| Олон тоо | хануурууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хануур засал — биеийн тодорхой хэсгийг боож цусны эргэлтийг саатуулан зогсонги болгож чинэрүүлсний дараа венийг хатгаж цус авдаг бие заслын арга
хануур хийх — судас хатгах
хануураар эмчлэх — уламжлалт хануурын аргаар эмчлэх
хутган хануур — судас хатгах хутга
хануур жад — нарийн хурц үзүүртэй жад; хануур зэв
хануур зэв — ханах хатгахад зориулж хийсэн хутга
хануур хорхой — амьт. - ихэнхдээ цэнгэг усанд орших, хагас шимэгч, бүлээн цуст амьтны биед шимэгчилж амьдардаг цус сорогч хорхой, ханах эмчилгээнд хэрэглэнэ
Хэлц үг
Муу эмчээс
Хануур дээр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.