харагдах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Харах үйлд өртөх, үзэгдэх
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto be seen; to seem
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | харагдах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | харагдана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | харагдлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | харагдав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | харагджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | харагдсан |
| Хэвшсэн нэр (-даг) | харагддаг |
| Холбох нөхцөл (-ж) | харагдаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | харагдаад |
| Болзох нөхцөл (-вал) | харагдвал |
| Хүсэх (-маар) | харагдмаар |
| Захирах (-аарай) | харагдаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | харагдахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
харагдах газар — хараа хүрэх газар
харагдах хугацаа — а.ямар нэг юм, үзэгдлийг харж болох хэсэгхэн хугацаа; б.хоногийн гэрэлтэй байх хэсэг
харагдах цацраг — хүний нүдэнд өртөх цацраг
харагдахаа байх — хараанд өртөхөө болих
ажил дээрээ харагдах — ажил дээрээ байх
бултайн харагдах — бага зэрэг цухуйн байх
ил харагдах — нүдэнд шууд өртөх
ногоорч харагдах — ногоон өнгөтэй үзэгдэх
улайж харагдах — улаан болсон байх
Хэлц үг
сүвээгээр нь тэнгэр харагдах — маш туранхай
Амьдрах сэтгэлийн баянд дурлахаас биш
Харагдах эдийн баянд шунадаггүй
Үзэгдэх дайсныг үсэртэл нидэрч
Харагдах дайсныг халтиртал дайрах
Хоршоо үг
үзэгдэх/үзэгдэх харагдах — нүдэнд өртөх
Үгийн гарал
харах (xarax, “to see”) + -гдах (-gdax)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.