харгана
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.ургамалБуурцагтан овгийн төрөл, модлог сөөг ная орчим зүйлтэй
- 1.амьтанСүрэглэн амьдрах усны шувуу.
Англи утга
- нэр үгcaragana, Caragana arborescens
- үйл үгdurative tense in -на (-na) of харгах (xargax, “to collide”)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | харгана |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | харганад |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | харганатай |
| Чиглэхийн тийн | харгана руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
түүж эсгий хийх — огт бүтэхгүй зүйл сэдэх
алтан харгана — урга. - алтлаг иштэй, салаалсан мөчиртэй, доош нугарсан өргөслөг цайвар ногоон навчтай, шар цэцэгтэй, их төлөв уулын хяр, ар, шил газар ургадаг өндөр нь нэг метр хүрдэг харганы нэг зүйл
өргөст харгана — урга. - өргөс сондуу бүхий модлог сөөг
Хэлц үг
харганын ноос — унгас
харганад орсон шавж, хавханд унасан чоно шиг — эрхшээлд орогсод, мултарч зугтаахуйяа бэрх бологсод
Хавирга Жамбал хэчнээн их хойхор хожин арга баширтай байсан ч залуу Шүжи Мажигийн өмнө бол харганад орсон шавж, хавханд унасан чоно шиг яах аргагүй уг чанараа илрүүлдэг (А.Одсэр, Хавар цагийн намуухан өдөр).
харганын ноос [унгас] түүж, эсгий хийх — огт бүтэхгүй зүйл сэдэх
Би гуйгаад, чи тусалж Монголд Шамбал байгуулна. Харганын ноос түүж, эсгий хийхтэй адил хэрэг байна даа гээд Эрдэнэ хөгжилтэй инээв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
Хамхуул хэдий сагсайвч алган чинээхэн сүүдэр
Харгана хэдий бүдүүрэвч аяган чинээхэн иш
Хангин хартай
Харгана өргөстэй
Харгана шатвал унтрахаа мэдэхгүй
Тэнэг хөөрвөл үхэхээ мэдэхгүй
Үгийн гарал
From Proto-Mongolic *karagana, equivalent to хар (xar, “black”) + -гана (-gana).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.