хариу
Тайлбар
- 1.Асуусанд хэлэх үг, өгөх мэдээ
- 2.Юмны хариулал, буцаж ирэх үр дүн
- 1.Сариу, хэлтгий, хазгай, хөнтөргөн.
- 1.харилцан яриаг үргэлжлүүлэх ярих үйлдэл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгreturn; answer, response; retribution
- тэмдэг нэрreciprocal; retaliatory, counter-
- дайвар үгback (in return)
Нийлмэл үг
хариу захидал — ирсэн захианд хариулж бичсэн захидал
хариу үг — асуусанд буцааж хэлэх үг
хариу хэлэх — асуусанд буцааж үг хэлэх
хариу авах — а.өшөө авах; б.асуусан лавласны шийдвэр авах
хариу арга хэмжээ — ямар нэг үйлдэл хийсний төлөө буцааж авах арга хэмжээ
хариу айлчлал — зочин ирээд буцсаны дараа хүндэтгэл болгож тэднийд айлчлах нь
хариу өгөх — а.лавласан юмны шийдвэрийг хэлэх; б.өглөг, тусламжийн орыг нь өгөх
хариу тэмдэг — авсныг бичиж буцаах тэмдэг
хариу цохилт — буцааж хийх дайралт
хариу санах — тусын хариу горилох
Хэлц үг
аяганы хариу барих — хариу талархах, талархсан сэтгэлээ илэрхийлж ямар нэг юм өгөх
Бэлэг өгдөг
Хариу хүлээдэг
Хариу байвал бариу байна
Хавирга байвал сүвээ байна
Хариу байвал зөрүү байна
Хавирга байвал нуруу байна
Зүйр цэцэн үг
Аяганы хариу өдөртөө
Агтны хариу жилдээ
Үгийн гарал
харих (xarix, “to return”) + -уу (-uu). Compare Buryat харюу (xarjuu, “return, answer”), Kalmyk хәрү (xärü, “return, answer”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.