хариуцлага
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хариуцах үйлийн нэр, ажил үүргийг биедээ хүлээсэн нь
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгresponsibility
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хариуцлага |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | хариуцлагад |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | хариуцлагатай |
| Чиглэхийн тийн | хариуцлага руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хариуцлага алдах — эрхэлсэн ажлаа гүйцэтгэж чадахгүй байх, алдаа эндэгдэл гаргах
хариуцлагыг дээшлүүлэх — хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг дээшлүүлэх, сайжруулах
хариуцлага ихтэй ажил — биед хүлээх үүрэг ихтэй ажил
хариуцлага оногдуулах — хариуцсан үүргээ биелүүлээгүйн төлөө шийтгэх
хариуцлага сайтай — эрхэлсэн болон даалгасан ажил үүргийг сайн биелүүлдэг
хариуцлага тооцох — эрхэлсэн болон даалгасан ажил үүргийн гүйцэтгэлийг эрх бүхий ажилтан, байгууллага шалган тогтоох
хариуцлага хүлээлгэх — хариуцлага оногдуулах
хариуцлага хүлээх — хариуцсан үүргээ биелүүлээгүйн төлөө шийтгэл хүлээх
Хоршоо үг
үүрэг хариуцлага — хийхээр биедээ хүлээсэн ажил, амлалт түүнийгээ сайтар хийж гүйцэтгэх ухамсар
Үгийн гарал
хариуцах (xariucax, “to be responsible for”) + -лага (-laga)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.