харуу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мөсөн дээгүүр асгасан шороон зам
- 1.Тарианы мөхлөг зэрэгт хөө шиг зүйл бий болдог мөөгөөр үүсэх үрт ургамалд тохиолдох нэгэн зүйл өвчин
- 1.Эд юмандаа харам сэтгэлтэй
- 2.Хэлэх ярихдаа удаан
- 3.Мал, амьтны үр зулзагаа хайрлах харамнах зан
- 1.харуу цэцэг урга. Иш нь ганцаар болон салаалан ургадаг, ишнийхээ оройд ганцаараа дэлгэрдэг том хүрэн улаан цэцэгтэй, малд хортой нэг наст өвс.
- 1.харуутай тэрэг (хаатай тэрэг).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | харуу |
|---|---|
| Харьяалахын тийн | харууны |
| Заахын тийн | харууг |
| Өгөх орших тийн | харууд |
| Гарахын тийн | харуунаас |
| Үйлдэхийн тийн | харуугаар |
| Хамтрахын тийн | харуутай |
| Чиглэхийн тийн | харуу руу |
| Олон тоо | харуунууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
харуу асгах — мөсөн дээгүүр шороо асгаж зам гаргах
улаан буудайн хатуу харуу — улаан буудайн мөхлөг хатуурч хөө шиг зүйл бий болох өвчин
харуу хатуу айл — харамч хахир айл
харуу зан — харамч зан
харуу хүн — харамч хүн
нойрондоо харуу — нойрондоо харам
үгэндээ харуу — үгэндээ харам, үг хэлэхдээ цаарга
тугалдаа харуу үнээ — тугалаа харамнах зантай үнээ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.