хасаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Монголын баруун хэсэг, Казахстан улсад амьдардаг Алтай язгуурын түрэг хэлний бүлгийн хүмүүс.
- 1.Ихэвчлэн орос, украин гаралтай гагцхүү цэргийн алба хаах үүрэгтэй хүмүүс.
- 1.Тулган цагираг
- 2.Тэрэгний мөөрний гадуур бэхэлсэн цагираг
- 3.Чулуун тулганы гурван хавтгай чулуу
Англи утга
- нэр үгa Kazakh, a Kazak (person); Kazakh, Kazak; a Cossack (person); Cossack
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хасаг |
|---|---|
| Харьяалахын тийн | хасгийнW |
| Заахын тийн | хасгийгW |
| Өгөх орших тийн | хасагтW |
| Гарахын тийн | хасгаасW |
| Үйлдэхийн тийн | хасгаарW |
| Хамтрахын тийн | хасагтайW |
| Чиглэхийн тийн | хасаг руу |
| Олон тоо | хасгуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тулганы хасаг — тулганы цагариг
дөрвөн хасагтай тулга — дөрвөн цагаригтай их тулга
хасаг тэрэг — а.шатрын тэрэг буюу ханхай; б.мөөрийг нь цагираглан бэхэлсэн мал хөллөж ачаа ачихад зориулсан том тэрэг
чулуун хасаг — чулуугаар хийсэн тулга
Хэлц үг
Галын ойрх
Хасаг халуун
Өсөхөөсөө аваад
Өтлөхөө хүртэл
Хар үхрийн хамар
Хасаг тэрэгний чихнээс салаагүй
Тэнэг хүн тэг дундуур
Хасаг тэрэг зам дундуур
Хаан ч самрах
Хасаг ч захирах
Хар санаа бие отно
Хасаг тэрэг бул иднэ
Харамч хүнд нөхөр хол
Хасаг моринд зам хол
Харамч хүний юм цоожтой
Хасаг хүний юм зэхээстэй
Хартай гэвэл идэхээ бай
Хасаг гэвэл зарахаа бай
Хасаг морь баас ихтэй
Залуу хүн нойр ихтэй
Хасаг тэрэг замын яншаа
Хатсан мэлхий нуурын яншаа
Үгийн гарал
Classical Mongolian ᠬᠠᠰᠠᠭ (qasaɣ, “a Kazakh; a Cossack”), from Turkic قَزاق (qazāq /qazaq/, “Kazakh; Cossack”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.