хатаах
Тайлбар
- 1.Нойтон, чийгтэй зүйлийг хуурай болгох
- 2.шилжсэн утгаЦангаах
- 3.шилжсэн утгаБусдыг зовоох, үйлийг нь үзэх
- 4.шилжсэн утгаХүн, мал амьтныг тураах, эцээх;
- 1.Төмөр зэргийг хаттай болгох
Англи утга
- үйл үгto dry out, parch
Нийлмэл үг
угаасан юмыг салхинд тавьж хатаах — угаасан юмыг салхинд тавьж хуурай болгох, сэврээх
хатаасан загас — салхинд тавьж борц болгосон загас
ус уулгалгүй хатааж алах нь! — ус өгөхгүй цангааж алах нь!
амьдаар нь хатаах — ихэд зовоох, тарчлаах
шоронд хатаах — шоронд зовоох
шархаа хатаах — ёгт. - үхэх
төмөр хатаах — төмөр ихэд халааж, гэнэт хөргөн хатан чанарыг нь дээшлүүлэх
Хэлц үг
шар махтай нь хатаах — сэтгэл санааны зовлон эдлүүлэх, санаа сэтгэлийг нь ихэд зовоож шаналгах
арьс махтай нь хатаах — ихэд зовоох, шаналгах
элэг хатаах — ихэд зовоох
шийрийг нь хатаах — эцэг эх юм уу ойр дотны хэн нэгний хийж байсан ажил үйлсийг нэр төртэй үргэлжлүүлэх
туурайг нь хатаах — өмнөхийн мөрөөр орох, муу талыг нь дууриах
↑амьдаар нь хатаах
↑ арьс махтай нь хатаах
↑ дээлтэй нь хатаах
↑ туурайг нь хатаах
↑ шар махтай нь хатаах
↑ шархаа хатаах
↑ шийр хатаах
↑ шоронд хатаах
↑ элэг хатаах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.