хашаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мал, эд зүйлийг хамгаалах зорилгоор тойруулж барьсан зүйл
- 2.Хот, суурин газарт шургааг зэргийг хүрээлүүлэн барьсан хороо сууц
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хашаа |
|---|---|
| Харьяалахын тийн | хашааны |
| Заахын тийн | хашааг |
| Өгөх орших тийн | хашаад |
| Гарахын тийн | хашаанаас |
| Үйлдэхийн тийн | хашаагаар |
| Хамтрахын тийн | хашаатай |
| Чиглэхийн тийн | хашаа руу |
| Олон тоо | хашаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гөрмөл хашаа — бургасаар сүлжиж хийсэн хашаа
зоомол хашаа — шивээлж зоосон хашаа
малын хашаа — мал хаших хүрээ
өвсний хашаа — овоолсон өвсийг тойруулан хийсэн хүрээ
хамар хашаа — зэргэлдээ хашаа, зэргэлдээ хороо
журмын хашаа — замын хөдөлгөөний хууль дүрэм зөрчсөн жолоочийг баалж тээврийн хэрэгслийг нь албадан саатуулдаг хашаа
амины хашаа — амины хороо сууц
албаны хашаа — алба байгууллагыг тойруулж барьсан хороо
Хэлц үг
Хашаа муутай бол малаа алдахын тэмдэг
Хань муутай бол хүнээ гээхийн тэмдэг
Хоршоо үг
хашаа байр — хүний амьдран суух гэр сууц болон түүнийг тойруулан барьсан хүрээ
хашаа саравч — тойруулан барьсан хүрээ болон хүйтэн, цас бороо зэргээс хамгаалах нөмөр бүхий нэг тал нь задгай өвөлжөө мэт зүйл
хашаа хороо — а.малыг байгалийн элдэв үзэгдлээс хамгаалах зориулалтай хүрээлэн босгосон юм; б.хүмүүсийн амьдран суух хүрээ
гэр хашаа — хүний амьдран суух сууц болон түүнийг тойруулан барьсан хүрээ
хашаа гудам — тойруулан барьсан хүрээ болон хүрээ хоорондын нарийн чөлөө зай
хашаа түшээ — нөмөр нөөлөг, өмөг түшиг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.