хаягдал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хаягдмал, хэрэггүй гэж үзэн хаясан юм
- 2.хайхрамжгүй ажиллагаанаас болж үнэ цэнээ алдаж, хаягдал болсон зүйл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хаягдал |
|---|---|
| Харьяалахын тийн | хаягдлын |
| Заахын тийн | хаягдлыг |
| Өгөх орших тийн | хаягдалд |
| Гарахын тийн | хаягдлаас |
| Үйлдэхийн тийн | хаягдлаар |
| Хамтрахын тийн | хаягдалтай |
| Чиглэхийн тийн | хаягдал луу |
| Олон тоо | хаягдлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хаягдал төмөр — хаясан төмөр
усны хаягдал — усанд хаягдсан юм
хаягдал ус — гадаргын болон газрын доорх усыг янз бүрийн зориулалтаар ашигласны дараа хаягдах байдлаар гарах ус
Хоршоо үг
гээгдэл хаягдал — гээж үрэгдүүлсэн болон хэрэггүй болж хаясан юм
хог хаягдал — хэрэглэж ашигласнаас хэрэггүй болж үлдсэн юм
Товчилсон үг
ХХҮС — Хог Хаягдал Үйлчилгээний Сан
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.