хаяглах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хаяг бичих;
- 2.Хаягтай болгох
- 1.Нохой зэрэг амьтан, юман дээр сариад шээсээ булах гэсэн мэт хойд хоёр хөлөөрөө шороо маажлан сацлах
- 1.Дургүйцэн аяглах, үглэх, зэмлэх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хаяглах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хаяглана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хаяглалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хаяглав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хаяглажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хаягласан |
| Хэвшсэн нэр (-даг) | хаягладаг |
| Холбох нөхцөл (-ж) | хаяглаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хаяглаад |
| Болзох нөхцөл (-вал) | хаяглавал |
| Хүсэх (-маар) | хаягламаар |
| Захирах (-аарай) | хаяглаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хаяглахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
захидал хаяглах — захидлын очих болон илгээсэн хүний нэр хаягийг дугтуйн дээр бичих
нохой хаяглах — нохой шороо маажлах
Хоршоо үг
аяглах хаяглах — бусдад дургүйцнээ илэрхийлэн янз бүрийн ааш аяг гаргах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.