хилэн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хөвөн, мяндас зэргээр нэхэж хийсэн нэгэн зүйл үсэрхэг бараа
- 2.Гялтганасан, зөөлөн
- 1.Уур, урин
- 1.амьтанХамар дээрээ нэг буюу хоёр эвэртэй сүүн тэжээлт амьтан; хирс.
- 1.Дурс гуужсан мод
Англи утга
- нэр үгvelvet; velour; plush
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хилэн |
|---|---|
| Харьяалахын тийн | хилэнгийн |
| Заахын тийн | хилэнг |
| Өгөх орших тийн | хилэнд |
| Гарахын тийн | хилэнгээс |
| Үйлдэхийн тийн | хилэнгээр |
| Хамтрахын тийн | хилэнтэй |
| Чиглэхийн тийн | хилэн рүү |
| Олон тоо | хилэнгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
битүү хилэн — бүдүүвтэр хилэн
тансар хилэн — савх мэт урт судалтай хилэн
хамба хилэн — нарийн сайн хилэн
ямаан хилэн/тачир хилэн — нэлээд бүдүүвтэр, тачир үстэй хилэн
хилэн малгай — шовгор оройтой, нарны цацрагийг төлөөлсөн гучин хоёр ширээстэй, оройдоо улаан өнгийн гогцоо бүхий сампинтай, ардаа өлзий зангидсан улаан залаатай монгол үндэсний зуны гоёлын малгай
хилэн хар — гялтганасан хар
хилэн төрөх — уурлах, хилэгнэх
хилэн бадрах — ихэд уурлан бухимдах
хилэн дарагдах — уур бухимдал байхгүй болох
хилэн хожгор — огт үсгүй, үс ургахгүй хожгор
Хэлц үг
Омог хөдлөөд зовно
Хилэн цохилоод сөнөнө
Хилэн ихт омгондоо сүйрнэ
Хилэнц ихт үйлэндээ сүйрнэ
Хилэн ихтийг аргаар өнгөрөө
Хилэнц ихтийг номоор тэтгэ
Хилэн хорслоос үүснэ
Хилс буруугаас үүснэ
Хилэн хэдий их боловч ёсноос гарахгүй
Хир хэдий зузаан боловч хужраас гарахгүй
Хилэн хэдий их боловч ёсноос гарч чадахгүй
Хур хэдий зузаан боловч газраас салж чадахгүй
Хэр хэрдээ
Хилэн хардаа
Хоршоо үг
урин хилэн — дургүйцэн хорсох байдал, уур бухимдал
уур хилэн — хорсол, бухимдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.