хир
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Буртаг, тоос
- 2.шилжсэн утгаДутагдал, өө сэв, хал бал
- 1.хир хир хорш. (аргагүй аргагүй, чингэх нь аргагүй).
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хир |
|---|---|
| Харьяалахын тийн | хирийн |
| Заахын тийн | хирийг |
| Өгөх орших тийн | хирд |
| Гарахын тийн | хирээс |
| Үйлдэхийн тийн | хирээр |
| Хамтрахын тийн | хиртэй |
| Чиглэхийн тийн | хир лүү |
| Олон тоо | хиргүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бүдүүн хир — хувцсанд суусан ихээхэн хир
нарийн хир — хувцсанд суусан багахан хир
өлөн хир — хувцас хунарт суусан ялимгүй хир, нарийн хир
хир хорхой — амьт. - худгийн усанд төрөх бяцхан улаан хорхой
Хэлц үг
сэтгэлийн хир — а.муу санаа; б.сэтгэл дотор байгаа элдэв хардлага, муу бодол
санааны хир — сэтгэлийн хир
хир халдаах — буруу өгөх, буруутгах
хир халдаахгүй — бурууг өгөхгүй, буруутан болгохгүй өмгөөлөх
хирийг нь арилгах — өмгөөлөх, зөвтгөх
Дамрин
Хилэн хэдий их боловч ёсноос гарахгүй
Хир хэдий зузаан боловч хужраас гарахгүй
Зүйр цэцэн үг
Биеийн хирээс сэтгэлийн хир
Хоршоо үг
хир буртаг — бохир муухай байдал
хир даг — даг даарь, хир буртаг
хир хилэнц — нүгэл хилэнц
хир хир — аргагүй аргагүй, чингэх нь аргагүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.