Үндсэн хэсэг рүү шилжих

ховдог

тэмдэг нэрнэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

тэмдэг нэр
  1. 1.
    Идэх уухдаа хомхой, шунахай, ханаж цаддаггүй
  2. 2.
    шилжсэн утгаЮманд шунахай, авилгач

Ойролцоо үг

Тийн ялгал

Нэрлэхийн тийнховдог
Харьяалахын тийнховдгийн
Заахын тийнховдгийг
Өгөх орших тийнховдогд
Гарахын тийнховдгоос
Үйлдэхийн тийнховдгоор
Хамтрахын тийнховдогтой
Чиглэхийн тийнховдог руу
Олон тооховдгууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • ховдог хүн — а.идэх уухдаа хомхой хүн; б.шунахай хүн

  • өлөн ховдог — идээд байгаа хэрнээ санаа нь цаддаггүй, хомхой

  • ховдог сэтгэлтэй — хомхой сэтгэлтэй, шунаг сувдаг сэтгэлтэй

Хэлц үг

  • Залхуу хүний гадаа мод байдаггүй

  • Ховдог хүний гэрт хоол байдаггүй

  • Өлөн нүдээр үзвэл өвс боловч орхоодой

  • Ховдог нүдээр үзвэл хумаг боловч алт

  • Ховдог банди хоёр манзнаас хоцорно

  • Ховдог боловч хортой идээг идэхгүй

  • Хурц боловч хойноо тусгүй явдлыг хийхгүй

  • Ховдог ихэдвэл хоосордог

  • Хонхор ихэдвэл эрхшээдэг

  • Ховдог ноход ясан дээр

  • Хуйхар ноёд хээл дээр

  • Ховдог нохой хоолоо мэдэхгүй яс залгина

  • Ховдог удган хоёр зүхлээс хождоно

  • Ховдог хоёр аягатай

  • Хуумгай хоёр явдалтай

  • Хожгор хүн малгайгаа өмсөөд бусдын халзанг шоолох

  • Ховдог хүн зажлахгүй залгиад хахаж харахтай адил

  • Ховдог хүн тогоонд ойр

  • Харамч хүн саванд ойр

  • Ховдог хүн хоёр аягатай

  • Хожгор хүн гурван малгайтай

  • Ховдог хүн хоолноос хоцордог

  • Ховч хүн үгнээс хоцордог

  • Ховдог хүн хэрээтэй адил

  • Хэрүүлч хүн нохойтой адил

  • Ховдог хүн цадсан хойноо түүхийг нь мэднэ

  • Мунхаг хүн үхсэнийх нь хойно тустайг нь мэднэ

  • Ховдог хүнд тэмээ бага

  • Хуйхар хүнд сайн бага

  • Ховдог хүнд хонины бөөр

  • Ихтэй багатай — {Тэнцүү юмыг ялгаж харах}

  • Ховдог хүнд хоол өгвөл хотгор уруу сөн цутгасан мэт

  • Хуйхар хүнд эрх өгвөл хутганы үзүүр ган тавьсан мэт

  • Ховдог хүнд хоол хэрэгтэй

  • Хожгор хүнд малгай хэрэгтэй

  • Ховдог хүнд хоолгүй

  • Хорт санаанд үзүүргүй

  • Ховдог хүний нүдэнд

  • Хонины бөөр ихтэй багатай

  • Ховдог хүний санаа ханахгүй

  • … болон өөр 51

Зүйр цэцэн үг

  • Ховдгийн цай урьтаж буцалдаг

  • Ховчийн үг урьтаж хүрдэг

  • Ховдог нь хүрч хорхой нь түрэх

Хоршоо үг

  • ховдог зальхай — а.хомхой шунахай; б.авлигач

  • хомхой/ховдог шунахай — а.эд баялагт хэтэрхий шунамхай; б.авлигач

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.