хог
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Новш, хаягдал, хэрэгцээгүй болсон юм
- 2.шилжсэн утгаХүн, амьтныг муушаасан хэллэг
- 3.шилжсэн утгаХэмхдэг, үйрмэг, үйрдэс, хаягдал
- 4.шилжсэн утгаХэрэгцээгүй эд агуурс, хөрөнгө хогшил
- 5.ашиггүй эсвэл үр ашиггүй үйл ажиллагаа
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгgarbage, rubbish, dust, litter
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хог |
|---|---|
| Харьяалахын тийн | хогийн |
| Заахын тийн | хогийг |
| Өгөх орших тийн | хогт |
| Гарахын тийн | хогоос |
| Үйлдэхийн тийн | хогоор |
| Хамтрахын тийн | хогтой |
| Чиглэхийн тийн | хог руу |
| Олон тоо | хогууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хог тарих — а.хогтой болгох; б.шилж. муу муухай хэрэг явдал үйлдэх, уршиг тарих
хогны сав — хаягдал хийх хайрцаг
хогийн лүү — хаясан бүхнийг багтааж байх сав мэт зүйл
хогийн ургамал — таримал ургамлын тариалан дотор ургах зэрлэг ургамал
хогийн амьтан — өөдгүй, муу хүн
талхны хог — талхны үйрмэг
чихрийн хог — чихрийн хэрэггүй үлдэгдэл
хогтой айл — хэрэгтэй хэрэггүй хадгалж хураасан новш ихтэй айл
Хэлц үг
нүдний хог, шүдний мах — хэнд ч юунд ч хэрэггүй, гай удсан хүн
Бог хамж бяруу услаж
Хог шүүрдэж хонь харж явсан хүн
Хог ихэдвэл лай болно
Хов ихэдвэл хэрүүл болно
Хойд эхээс хор гарна
Хог бугаас хорхой гарна
Хоршоо үг
хог буртаг — а.элдэв хэрэгцээгүй болсон зүйл; б.элдэв хаягдал түүнээс үүсэх хир тоос
хог новш — элдэв янзын хэрэгцээнээс гарсан зүйл, хэрэггүй болсон юм
хог саг — хэрэггүй юм, элдэв хог новш, хаягдал
хог хаягдал — хэрэглэж ашигласнаас хэрэггүй болж үлдсэн юм
хог цөв — хашин тосонд юм хайрч, буцалгаснаас үүсэх хог
хог шороо — элдэв хэрэгцээнээс гарсан зүйл, тоос шороо
Товчилсон үг
ХХҮС — Хог Хаягдал Үйлчилгээний Сан
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.