хогшил
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гэр, албан тасалгаанд тавих авдар, шургуулга, ширээ зэрэг амьжиргаанд хэрэглэгдэх эд юмс
- 2.Эд агуурс, хөрөнгө зоорь
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хогшил |
|---|---|
| Харьяалахын тийн | хогшлын |
| Заахын тийн | хогшлыг |
| Өгөх орших тийн | хогшилд |
| Гарахын тийн | хогшлоос |
| Үйлдэхийн тийн | хогшлоор |
| Хамтрахын тийн | хогшилтой |
| Чиглэхийн тийн | хогшил луу |
| Олон тоо | хогшлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гэрийн хогшил — гэрийн дотор тавих эд юмс, гэрийн тавилга
хогшилтой айл — чинээлэг айл
эд хогшлын данс — эд хөрөнгө, юмсын данс
Хэлц үг
Алт ихтийн авир муухай
Хогшил ихтийн зүүд муухай
Хоршоо үг
хогшил хөрөнгө — хурааж цуглуулсан эд, зүйл
эд хогшил — хувь хүн албан байгууллагын эд хөрөнгө, эд зүйл
гэр хогшил — хүний амьдрах сууц болон түүн доторх эд зүйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.