хожгор
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Толгойд үс ургахгүй болсон нь
- 2.Мод ургамлаар ховор газар, модыг нь тайрч авсан уул, нуруу.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хожгор |
|---|---|
| Харьяалахын тийн | хожгорын |
| Заахын тийн | хожгорыг |
| Өгөх орших тийн | хожгорд |
| Гарахын тийн | хожгороос |
| Үйлдэхийн тийн | хожгороор |
| Хамтрахын тийн | хожгортой |
| Чиглэхийн тийн | хожгор луу |
| Олон тоо | хожгорууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хожгор толгойтой — толгойдоо үсгүй
хожгор яр — толгойд гарч үс зулгаран унах нясуу яр
хожгор тас — амьт. - ёл
хожгор өвс — урга. - нэгэн зүйл олон наст өвслөг ургамал
хожгор үлд — анагаах. - үс, хумсны халдварт өвчин
Хэлц үг
хожгор хүн гурван малгайтай — өмнө нь бүтэлгүйтэж, хашир суусан
Гэмт хүн хаана байна гэхэд
Хожгор хүн малгайгаа авна гэх шиг
Хамуу харгуйнаас
Хожгор үүднээс
Хов толгой хонины бэлчээр
Хожгор толгой батганы бэлчээр
Хожгор хүн малгайгаа өмсөөд бусдын халзанг шоолох
Ховдог хүн зажлахгүй залгиад хахаж харахтай адил
Хожгор хүү төрж
Тавих газар эс олдох гэх шиг
Ховдог хүн хоёр аягатай
Хожгор хүн гурван малгайтай
Ховдог хүнд хоол хэрэгтэй
Хожгор хүнд малгай хэрэгтэй
Хоёр араанаас шүлс гоожмоор
Хожгор хүнээс үс ургамаар
Хожгор манхныхаа боол
Түжгэр элснийхээ шивэгчин
Хожгор толгойд малгай хэрэгтэй
Хоньчин хүнд хоол хэрэгтэй
Хожгор толгойтой хүний малгай нь их
Хоймор суусан хүний санаа нь их
Хожгор хүн малгайгаа буулгаад
Халзан хүнийг элэглэнэ
Хожгор хүн малгайнаас салахгүй
Ховдог хүн хоолноос салахгүй
Хожгор хүн мэхтэй
Хорон хүн зальтай
Хожгор хүний нүд хурц
Ховч хүний хоншоор урт
Хожгор хүний хор нь их
Хуурсан будааны аага нь их
Хожгор хүргэн хадамсаг
Түжгэр хүүхэн төрхөмсөг
Хожил хоёр тийшээ
Хожгор хүү хониндоо
Хожгор хүний малгай нь их
Хонжин үгтэй
Хожгор толгойтой
- … болон өөр 17
Зүйр цэцэн үг
Хожгор нь халзнаа шоолох
Хожгор хүнд малгай хэрэгтэй
Хоньчин хүнд хоол хэрэгтэй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.