хойдох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хойнох, умар зүгт бий
- 2.Ар дахь, арын, дараах
- 3.шилжсэн утгаИхэс
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хойдох |
|---|---|
| Харьяалахын тийн | хойдхын |
| Заахын тийн | хойдхыг |
| Өгөх орших тийн | хойдход |
| Гарахын тийн | хойдхоос |
| Үйлдэхийн тийн | хойдхоор |
| Хамтрахын тийн | хойдохтой |
| Чиглэхийн тийн | хойдох руу |
| Олон тоо | хойдхууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хойдох уулын цас цоохорлох — арын уулын цас хайлж газар эрээн цоохор болох
хойдох хүн нь урдахынхаа шилийг харах — арын хүн нь өмнөхийнхөө шилийг харах
хойдох нь буух — ихэс цөглөх
хойдох нь түдэх — ихэс цөглөхгүй байх
Хэлц үг
Урдах нь ул
Хойдох нь зул
Урдах хүн нь мод тарьж
Хойдох хүн нь сэрүүцдэг
Урдах хүний улан дороос
Хойдох хүний хормой дороос
Урдах хүний урам
Хойдох хүний хувь
Хойдох хонин сүүлээс
Урдах уушги дээр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.