хомоол
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Адууны хатсан баас
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хомоол |
|---|---|
| Харьяалахын тийн | хомоолын |
| Заахын тийн | хомоолыг |
| Өгөх орших тийн | хомоолд |
| Гарахын тийн | хомоолоос |
| Үйлдэхийн тийн | хомоолоор |
| Хамтрахын тийн | хомоолтой |
| Чиглэхийн тийн | хомоол луу |
| Олон тоо | хомоолууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хар хомоол — нар салхинд сайтар хатсан, түлэхэд тохиромжтой хомоол
хөх хомоол — нар салхинд удаж өгөршсөн хомоол
дааган хомоол — хялгасаар холбогдсон хоёр хомоол
Хэлц үг
хомоол дээр гарсан бор бялзуухай — ялихгүй атлаа дээгүүр санаат хүн
хомоол хамах — уралдсан морь сүүлдэж ирэх
↑ хяруу даахгүй өвс, хамаглахыг даахгүй хомоол
Хов зөөсөн хүний ам завгүй
Хомоол түүсэн хүний гар завгүй
Хоршоо үг
аргал хомоол — түлшинд хэрэглэх адуу, үхрийн хатсан баас
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.