хомхой
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ховдог, шунаг
- 1.хомхой хуруу (долоовор хуруу).
- 1.хомхой долоох (хоол идээд амаа арчилгүй гарснаас уруул дээр цэврүү үүсдэг цочмог өвчин).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хомхой |
|---|---|
| Харьяалахын тийн | хомхойн |
| Заахын тийн | хомхойг |
| Өгөх орших тийн | хомхойд |
| Гарахын тийн | хомхойгоос |
| Үйлдэхийн тийн | хомхойгоор |
| Хамтрахын тийн | хомхойтой |
| Чиглэхийн тийн | хомхой руу |
| Олон тоо | хомхойнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хомхой зантай — шунаг зантай
хомхой нүдтэй — бусдын юмыг илүү харах зантай
Хэлц үг
хомхой элэг өвөрлөх — муу санаа агуулах, муу юм санах
Архичин хүн аяганы шавхруунд согтох
Хомхой хүн хонины богтсонд цадах
Хавар цагийн аян хол
Хомхой сэтгэлийн өег хол
Ховдог хүнийг хоньчин бүү болго
Хомхой хүнийг тогооч бүү болго
Хомхой нүд хорхойд цадах
Холч санаа цэнгэлд цадах
Хомхой нүд хорхойд цадна
Холч санаа хөгжилд цадна
Хомхой хүн
Хоёр биетэй болохоос ч буцахгүй
Хомхой хүнээр нөхөр бүү хий
Хар сойроор хоол бүү хий
Хомхой хүнээс
Халбага зугтдаг
Хомхой цагаан үүл задын хутгуур
Хув цагаан ухна хонины хутгуур
Хорон санаа өөрт харш
Хомхой санаа хөрөнгөнд харш
Хорон сэтгэл биед харш
Хомхой сэтгэл бэлэнд харш
Зүйр цэцэн үг
Хомхой нүд хорхойд цадна
Холч санаа хөгжилд цадна
Хомхой хүн хоёр биетэй болохоос буцахгүй
Хоршоо үг
хомхой ховдог — шунахай, сувдаг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.