хорих
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хориглох, саатуулах
- 2.Хаах, боох
- 3.Хорио цээр тогтоох, байгуулах
- 4.хуульЦагдах, цаазлах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хорих |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хорно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хорлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | хоров |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хоржээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хорсон |
| Хэвшсэн нэр (-даг) | хордог |
| Холбох нөхцөл (-ж) | хорж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хороод |
| Болзох нөхцөл (-вал) | хорвол |
| Хүсэх (-маар) | хормоор |
| Захирах (-аарай) | хороорой |
| Үгүйсгэх (-хгүй) | хорихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гажуу бурууг цаазлан хорих — гажуу бурууг цаазлан хориглох
хэрүүл зодооныг ятган хорих — хэрүүл зодооныг ятган хориглох, болиулах
нохой хорих — нохойгоо барих, хүн рүү давхиулахгүй байх
адгуус малыг хашаалан хорих — адгуус малыг хашаанд хаших
усны урсгалыг хорих — ус урсгалыг хааж боох
хөл хорих — хорио цээр тогтоох
явахыг нь хорих — хөл хорих, явахыг нь болиулах
чандлан хорих — хатуу хориглох
хорих ял — гэмт хэрэг хийсэн этгээдийг хуульд заасан тодорхой хугацаанд нийгмээс тусгаарлан засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллага эдлүүлдэг эрүүгийн ял
гянданд хорих — гянданд хийх, шоронд байлгах
хорих өөш — урсгал усанд загас барих хэрэгсэл
Зүйр цэцэн үг
Хорьсон юм хужир
Дарсан юм дарс
Товчилсон үг
МУХАУГ — Монгол Улсын Хорих Ангиудыг Удирдах Газар
ХАУГ — Хорих Ангиудыг Удирдах Газар
ХБУГ — Хорих Байгууллагуудыг Удирдах Газар
ХБУЕГ — Хорих Байгууллагуудыг Удирдах Ерөнхий Газар
ХЯЭГ — Хорих Ял Эдлүүлэх Газар
ХЯЭЕГ — Хорих Ял Эдлүүлэх Ерөнхий Газар
ЦХБ — Цагдан Хорих Байр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.