хортон
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хорлох хөнөөх үйлдэлтэй хүн, амьтан
- 1.Гөлгөр хатуу юманд бий болсон сэв, ар
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хортон |
|---|---|
| Харьяалахын тийн | хортны |
| Заахын тийн | хортныг |
| Өгөх орших тийн | хортонд |
| Гарахын тийн | хортноос |
| Үйлдэхийн тийн | хортноор |
| Хамтрахын тийн | хортонтой |
| Чиглэхийн тийн | хортон руу |
| Олон тоо | хортнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хортон араатан — мал, амьтныг барьж иддэг барс, ирвэсийн зэрэг зэрлэг амьтад
хортон дайсан — хөнөөлт дайсан
хөдөө аж ахуйн хортон — хөдөө аж ахуйн бүхий л салбарын үйлдвэрлэлд хөнөөл учруулдаг амьтан, шавж
хортон суух — гөлгөр хатуу юмны өнгөн талд өө сэв суух
толины хортон — толины сэв
чулууны хортон — чулууны сэв
хортон гарах — сэвийг нь арилгах
хортонг нь арилгах — сэвгүй болгох
Хэлц үг
Буян бага боловч туслахын шалтгаан
Хортон хол боловч хорлохын шалтгаан
Ховор юманд
Хортон олон
Хорт могойд нарийн бүдүүн ялгаагүй
Хортон дайсанд хол ойр ялгаагүй
Хортон дайсан ганцыг ялна
Ард олон мянгыг ялна
Хортон дайсныг бага гэж
Хорт могойг нарийн гэшгүй
Хортон дайсныг дарангуйллаар
Ховдог шунахайг цаазлалаар
Хортон дайсныг сэрэмжилж яв
Ховдог шамшигчийг илчилж яв
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.