хохь
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зайлшгүй тохиосон алдагдал хохирол, золгүй явдал
- 2.Бүтэлгүй хэрэг үйлдсэнийнхээ үрийг үзэх хувь
- 1.Орь ганц, цор ганц
- 2.Ядуу, мөхөс
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хохь |
|---|---|
| Харьяалахын тийн | хохин |
| Заахын тийн | хохиг |
| Өгөх орших тийн | хохид |
| Гарахын тийн | хохиос |
| Үйлдэхийн тийн | хохиор |
| Хамтрахын тийн | хохитой |
| Чиглэхийн тийн | хохь руу |
| Олон тоо | хохид |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хохь болох — хохирох, хоосрох
хөрөнгө хоосорч хохь болох — хөрөнгө хоосорч хохирох
хохь чинь — болсон байна, ийм юм болсон нь чиний азгүйнх хэмээн хүнийг тавлах үг
хохь хамуу мал — эмнэл. - малын нүд, чих, эрүү, толгойн хэсэг барьж тусдаг нэгэн зүйл өвчин
хохийг нь дуудах — мууг нь тоочих, тавлах
хохь ганц — орь ганц
хохь толгой — ганц бие, цор ганц
хохь хоосон — биеэс өөр юу ч үгүй, ядуу
хохь тайж — түүх. - албат хамжлагагүй ядуу тайж
хохь цагаанаар гандах — яс цайтлаа гандах
Хэлц үг
Хохь чинь болоод
Хорчгор хар заяа чинь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.