хоч
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бусдад шоодон өгсөн нэр
- 2.Хач
- 3.Гооч
- 4.түр хугацааны нэр
- 5.нэмэлт нэр буюу хавсаргаж зүйрлэж нэрлэсэн нэр (Фердинандыг шиг Их)
- 6.таних нэр (нэрний богиносгосон хувилбар ихэвчлэн хүний өгсөн нэр)
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгnickname
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хоч |
|---|---|
| Харьяалахын тийн | хочны |
| Заахын тийн | хочийг |
| Өгөх орших тийн | — |
| Гарахын тийн | хочноос |
| Үйлдэхийн тийн | хочоор |
| Хамтрахын тийн | хочтой |
| Чиглэхийн тийн | хоч руу |
| Олон тоо | хочнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хоч өгөх — бусдыг шоодон нэрлэх
хоч зүүх — биедээ тохирсон хоч олж, тэр нь олонд нэрших
хочийг нь барах — гоочийг нь барах
Хэлц үг
нэг нэр, хоёр хоч — нэр муудах, муу нэр дуулах
Хоршоо үг
нэр хоч — муу нэр
цол хоч — нэр хоч
хоч хач — а.хүнийг далдуур шоодон хэлэх нэр; б.доог тохуу
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.