хуа
Зөв бичгийн дүрмийн толинд энэ хэлбэрээр бүртгэгдээгүй
Тайлбар
- 1.Цайвар улаан, бүдэг шаравтар өнгө
- 2.Малын цайвар улаавтар зүсэм
- 1.Аюу, тавиу гүдгэрдүү модгүй, нүцгэн зоо нуруу газар, ухаа
- 1.тоглоомХоёр хүн хоолой нийлүүлэн дуу аялж, дууныхаа аялгуунд тааруулан арван хуруугаар тоо таалцах нэгэн зүйл тоглоом
Нийлмэл үг
хуа буурал — шаравтар буурал
хуа улаан — цайвар улаан
хуа хонд — дан хуа өнгө
хуа алаг — хуа зүсэм дээр цагаан өнгө алагласан нь
хуа зээрд морь — цайвар улаан зүсмийн морь
хуа шарга — адууны цайвар хул зүсэм
алтан хуа — урга. - лянхуатай адилавтар бяцхан, шар өнгөтэй, долоон хэлтэстэй, нэг ишинд хэд хэдэн цэцэг цэцэглэдэг, усны цэцэг
хуа нуруу — нэлээд тавиу гүдгэрдүү, модгүй газар
хуа толгой — хуа нуруунаас багавтар гүвгэр газар
хуа гаргах — хуа дэмбээгээр наадах
Хоршоо үг
хуа дэмбээ — дуу аялан, арван хуруугаар тоо таалцах аман наадгай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.