хуар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Цэцэг
- 2.Гоёл чимэглэл болгосон цэцгийн дүрс, хээ угалзын зүйл
- 3.шилжсэн утгаБодоо өвчний цээрлэсэн нэр.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хуар |
|---|---|
| Харьяалахын тийн | хуарын |
| Заахын тийн | хуарыг |
| Өгөх орших тийн | хуаранд |
| Гарахын тийн | хуараас |
| Үйлдэхийн тийн | хуараар |
| Хамтрахын тийн | хуартай |
| Чиглэхийн тийн | хуар луу |
| Олон тоо | хуарууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хуар гарах — а.юманд хээ угалз гаргах; б.бодоо өвчин туурах
хуар гаргах — а.юман дээр элдэв хээ угалз хатгах, сийлэх, зурах; б.хэрэг явдалд элдэв арга башир гаргах
хуар хатгах — а.элдэв өнгийн утсаар торго, бөс зэрэг дээр цэцэг хуар, ан амьтан, хээ угалз зэргийг шаглах, оёх; б.толгойдоо цэцэг зүүх
үйтэн хуар — цулгуй өнгөнд хээ товолгойж үйлдсэн нэгэн зүйл зузаан торго
Хэлц үг
зураг хуар шиг — гоё, хээнцэр, дэгжин
Хөх ногоо хүзүү ороотол ургадаг
Хуар цэцэг хувь илүү дэлгэрдэг
Хоршоо үг
цэцэг хуар — цэцэгт ургамлын бэлгээр үржих эрхтэн буюу цэцэг
зураг хуар — юмны дүр төрх, гоё ганган байдлыг буулгасан дүрс
угалз хуар — зурж сийлсэн, гоёмсог хэлбэртэй чимэглэл
хээ хуар — угалз хээ, цэцэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.