хувилах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Олшруулах, олшруулснаа тус тус хувь болгон салгах, хувааж ногдуулах
- 2.Олон хувь болгох
- 3.математикТоог хувиар бодож гаргах, илэрхийлэх.
- 1.Юмны шинж чанар, дүрс байдал өөр болох, өөрчлөгдөх, хувирах
- 2.Хүний ааш зан нь хувирах, өөрчлөгдөх
- 3.шилжсэн утгаУур уцаар нь нүүрэндээ тодрон илрэх
- 1.Яр шарх зэрэгт бохир зүйл орсноос болж идээлэх, сэдрэх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хувилах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хувилна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хувиллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хувилав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хувилжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хувилсан |
| Хэвшсэн нэр (-даг) | хувилдаг |
| Холбох нөхцөл (-ж) | хувилж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хувилаад |
| Болзох нөхцөл (-вал) | хувилбал |
| Хүсэх (-маар) | хувилмаар |
| Захирах (-аарай) | хувилаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хувилахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хувилж өгөх — бичиг баримтыг хувилах машинаар олшруулж өгөх
бичиг хувилах — бичгийг олон хувь болгон үйлдэх
хувилах машин — хэвлэлийн үсэг, цаас тогтоогуур нь бортого хэлбэртэй голд бэхлэгдсэн хэвлэх машин
өнгө зүс хувилах — дүр төрх, царай зүс нь өөр болох, өөрчлөгдөх
үг хувилах — хэлзүй. - үг дагавар, нөхцөл аван хувирах
хувилахуй ухаан — ш.у. - химийн шинжлэх ухаан
хувилдаг од — од.орон. - гэрэлтэхдээ өнгө нь хувирч харагдах ашидын од – улирах од
зан нь хувилах — зан нь өөрчлөгдөх, хувирах
царай нь хувилах — уур уцаар нь нүүр царайндаа илрэх
шарх хувилах — шарханд бохир орсноос болж идээлэх, сэдрэх
Хоршоо үг
хувилах урвах — юмны хэлбэр дүрс, шинж чанар өөрчлөгдөх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.