Үндсэн хэсэг рүү шилжих

худаг

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Газрыг гүнзгий ухаж гаргасан устай нүх

Англи утга

  • нэр үгa well (hole in the ground)

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхудаг
Харьяалахын тийнхудгийн
Заахын тийнхудгийг
Өгөх орших тийнхудагт
Гарахын тийнхудгаас
Үйлдэхийн тийнхудгаар
Хамтрахын тийнхудагтай
Чиглэхийн тийнхудаг руу
Олон тоохудгууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • худаг автах — а.худаг газардах; б.худаг үерт өртөн эвдрэх

  • худаг бараадах — худагт ойртон буух

  • худаг газардах — худгийн ус ёроолдоо тултал хөлдөх

  • худаг гаргах — газрыг гүнзгий ухаж, устай нүх гаргах

  • худаг зайдлах — а.худгийн аман дээр алцайн зогсох; б.худгийн зүүн баруун талд айл буух

  • худаг лайдах — худгийн доторх хог шороо зэрэг буртгийг арилган цэвэрлэж, ундаргыг ихэсгэх

  • худаг сахих — ангасан адуу мал, худгийн хонхроор цуглах

  • худаг сундлах — худгийн өмнө талд айл буух

  • худаг улдах — худаг газардах

  • худаг ухах — ус гаргахаар газар ухах

  • худаг харьдах — худаг лайдах

  • худаг ширгэх — худгийн ус татрах, шалбаагтай болох

  • худаг юүрэх — худгийн хана нь хэсэг хэсгээрээ нурж унах, хашлага нь нурах

  • худгийн ам — худгийн амсар, худгийн дээд тал

  • худгийн амсар — худгийн ам

  • худгийн бураа — худгийн амсар дагуулж бэхэлсэн мод, чулуу

  • худгийн бүрхээ — худгийн амыг цомбойлгож, газраас дээш товойлгон барьсан хэсэг

  • худгийн бүүрэг — худгийн амны, газраас дээш чулуу, мод зэргээр өндөрлөж барьсан хэсэг

  • худгийн давс — худаг малтаж газар доорх шорвог усыг татаж гаргаад түүнээс ялгаруулан авсан давс

  • худгийн лай — худгийн ёроолд тунасан элс шороо мэтийн зүйлс

  • худгийн мэлхий — а.амьт. Худагт амьдрах мэлхий; б.хошин. Үзсэн сонссоноор бага, мэдлэгээр мөхөс мөртлөө мэдэмхийрэх дуртай хүн

  • худгийн онгоц — мал услах урт нарийн сав

  • худгийн өрх — худгийн нүх, цооног

  • худгийн соруул — худгийн усыг сорж, дээш татан гаргах багаж төхөөрөмж

  • худгийн ундарга — худгийн усны ундран гарах нь

  • худгийн ус — малтаж гаргасан гүний ус

  • худгийн хараа — худгийн амсар дагуулж бэхэлсэн мод, чулуу, худгийн бураа

  • худгийн хашлага — худгийн хана нурахаас сэргийлж бэхлэн доторлосон мод, чулуу

  • худгийн хоолой — төмөр худгийн, газарт шургуулсан хоолой

  • худгийн цээл — худгийн өрхийн хамгийн том зай

  • өрөмдмөл худаг — гүний худаг

  • устай худаг — ус сайтай худаг

  • хашаатай худаг — тойруулан хашаа барьсан худаг

  • хуурай худаг — ус нь ширгэсэн худаг

Хэлц үг

  • Худаг доторх мэлхий

  • Хурмаст тэнгэртэй мөчөөрхөнө

  • Худаг малтвал ус гарах

  • Худ (бэр) оролдвол ураг болох

  • Худаг ус ойрдоо дээр

  • Хот ураг холдоо сайн

  • Эрэг нуурт эндэлгүй

  • Эрэл сураг гаргалгүй

  • Худаг усанд эндэлгүй

  • Хулгай дээрэмд авталгүй

Зүйр цэцэн үг

  • Худгийн мэлхий далайн ихийг мэдэхгүй

  • Далайн мэлхий худгийн багыг мэдэхгүй

Хоршоо үг

  • худаг ус — ухаж гаргасан гүний ус

Үгийн гарал

From Proto-Mongolic *kudug, from Proto-Turkic *kudug. Compare Kyrgyz кудук (kuduk), Turkish kuyu.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.