хуй
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хутга сэлэм зэргийг агуулах гэр, сав
- 1.Эргэн мушгирч, хоролзон нөөлгөлөх салхи
- 1.Торго, цаас зэргийн нэгэн бүхэл ороомог буюу бүхэл толгой, бүхэл хуйлаас
- 1.хурал хуй хорш. (олон хүмүүсийн хэрэг зөвлөлдөх цуглаан).
- 1.Хавтгайдуу урт биетэй нэг зүйл загас;
- 2.зэвэг загасны зулзага
- 1.хуй хуй (Хотон ястан).
Англи утга
- нэр үгsheath, scabbard, holster (for a blade, gun, etc.); roll (of silk, paper, etc.)
- нэр үгwhirlwind
- нэр үгonly used in хурал хуй (xural xuj, “meeting, assembly”)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хуй |
|---|---|
| Харьяалахын тийн | хуйн |
| Заахын тийн | хуйг |
| Өгөх орших тийн | хуйд |
| Гарахын тийн | хуйгаас |
| Үйлдэхийн тийн | хуйгаар |
| Хамтрахын тийн | хуйтай |
| Чиглэхийн тийн | хуй руу |
| Олон тоо | хуйнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бууны хуй — бууны гэр
хутганы хуй — хутганы гэр
хуй салхи — хэсэгхэн газрыг хамран эрчилсэн агаарын хуйлрал
хуй босох/хуй дэгдэх — хуй салхи хөдлөх
усан хуй — а.ус бороо бүхий агаарын хуйлрал; б.тэнгис далайн гадаргын агаарын хуйлрал, давалгаа
цасан хуй — цас бүхий агаарын хүчтэй хуйлрал
элсэн хуй — элс хуйлран босох
хуй хуйд хөөгдсөн юм шиг/хуй хуйд намнуулсан юм шиг — салхинд хөөгдсөн юм шиг
нэг хуй торго — нэг толгой торго
хоёр хуй цаас — хоёр боодол цаас
хуй алаг нугас — амьт. - толгой нугастай адил болоод цагаан эрээн нэгэн зүйл шувуу
ахуй булаг нугас — амьт. - хуй алаг нугастай адил болоод эрээн нэгэн зүйл шувуу
хуй шаазгай — амьт. - шаазгайтай адил, үнсэн өнгөтэй, урт сүүлтэй, хэрээний язгуурын нэг зүйл шувуу
Хэлц үг
хуй салхи шиг — маш хурдан
хуй татуулах — маш хурдан явах
хуй салхи шиг/мэт — маш хурдан
Олон дайсны суманд оногдолгүй, хуй салхи шиг хурдан давхиж байжээ (Н.Батбаяр, Өндөрт хатгасан туг).
Бэлтрэг ийнхүү хуй салхи мэт эргэлдэн давхихад хажууханд нь харж зогссон Чэнь Жэнь түүнийг төвөөс зугтах хүчиндээ дийлдэн бөөрөнцөг мэт шидэгдээд аглаг уул руу зугатан улсын хил даваад явчих вий дээ хэмээн битүүхэн зовнино (Зян Рун, Чонон сүлд).
~ Хүлээ охин минь дурлал хайрыг
Хүлээснийхээ хэрээр чи жаргах болно
Хуй татуулан өнгөрөх салхинд
Хэнд ч хэлээгүй үгээ шивнээрэй
Ганга — жалган дотроос
Хуй — салхин дотроос
Зан муут — хүн дотроос
Зусар — зальхай дотроос
Жалга ганганы дотроос
Хуй салхины дотроос
Хоршоо үг
хуй хуй — салхи
хурал хуй — олон хүмүүсийн хэрэг зөвлөлдөх цуглаан
Үгийн гарал
From Proto-Mongolic *kuï, compare Mongghul hui.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.