хуйх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Арьст юмны үсийг нь авсан хөрс
- 2.Үст юмны соргүй үлдэц
- 3.Хүний толгойн оройн арьс
- 4.Өвлийн цагт мэгжийн суганаас богино хавьс хүртэл саарьтсан хэсэг хөрс;
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хуйх |
|---|---|
| Харьяалахын тийн | хуйхны |
| Заахын тийн | хуйхыг |
| Өгөх орших тийн | хуйханд |
| Гарахын тийн | хуйхнаас |
| Үйлдэхийн тийн | хуйхаар |
| Хамтрахын тийн | хуйхтай |
| Чиглэхийн тийн | хуйх руу |
| Олон тоо | хуйхнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өвчүүний хуйх — бог малын өвчүүний үсийг хуйхалсан нь
баатар хуйх — малын хоёр эврийн хоорондох хэсэг газрын арьс
халиуны хуйхан малгай — халиуны арьсаар хийсэн, соргүй болсон малгай
хуйх болсон минжин нударга — сор нь унасан минжин нударга
хуйх нь өвдөх — хүний толгойн арьс өвдөх
–Тэр чинь уг нь сайн эрийн хуйх байгаа яриа
Хэлц үг
хуйхны үс нь босох — ихэд айх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.