хул
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хумбан хэлбэртэй том модон аяга
- 1.Хонгор зүсэмтэй ойролцоо, шаравтархан бөгөөд дэл сүүл нь бараавтар өнгөтэй, адууны нэгэн зүйл зүсэм
- 2.Улбардуу бор шар өнгө
- 1.ургамалЖимс нь хүнсний ногоонд орно.
- 1.ургамалҮндсээр нь хул хийдэг мод
- 1.эл хул хорш. (эзэнгүй, хүн амьтангүй), эл хул газар (хүн, амьтангүй газар).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хул |
|---|---|
| Харьяалахын тийн | хулын |
| Заахын тийн | хулыг |
| Өгөх орших тийн | хулд |
| Гарахын тийн | хулаас |
| Үйлдэхийн тийн | хулаар |
| Хамтрахын тийн | хултай |
| Чиглэхийн тийн | хул луу |
| Олон тоо | хулууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
айргийн хул — айраг уух том аяга
хул алаг — хул зүсэм дээр цагаан өнгө алагласан зүсэм
хар хул — хар дээр шаравтар өнгө холилдсон зүсэм
хул шар — шав шар өнгө
шар хул — хонгордуу шар зүсэм
хул торгон дээл — шав шар өнгөтэй торгон дээл
хул орд — зурхай. - тэнгэрийн хойд хагасын, жижгэвтэр одны орд
усны хул — хул модны үндсээр хийсэн ус хийх сав
Хэлц үг
Хул ноёнд
Лангува түшмэл
Хоршоо үг
эл хул — эзэнгүй, хүн амьтангүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.