хулгана
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьт. Мэрэгчтэн багт багтдаг, уртлаг хошуутай, үржихдээ тун хурдан, олонхдоо урт сүүлтэй, бяцхан биетэй, хар бор, цайвар бор, шаравтар зэрэг зүстэй, хос үүдэн шүдтэй, соёогүй, таримал ургамал сүйтгэдэг, гэр бараа, эд зүйлийг мэрж нөөлөх, өвчин хижиг тараах зэрэг хор хөнөөлтэй нэн олон зүйл амьтан
- 2.зурхайСарны зурхайн ёсны жил сар, өдөр цаг ээлжлэн эзлэх, арван хоёр эрхтний нэгдүгээрх нь
Англи утга
- нэр үгmouse; rat; A mouse (input device to operate a computer).
- үйл үгdurative tense in -на (-na) of хулгах (xulgax, “to avoid, to steal”)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хулгана |
|---|---|
| Харьяалахын тийн | хулганынW |
| Заахын тийн | хулганыгW |
| Өгөх орших тийн | хулганадW |
| Гарахын тийн | хулганаасW |
| Үйлдэхийн тийн | хулганаарW |
| Хамтрахын тийн | хулганатайW |
| Чиглэхийн тийн | хулгана руу |
| Олон тоо | хулгануудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хулгана агнах — хулганыг устгах
хулганын занга — хулгана агнахад хэрэглэх зүйл
хулганын нүх — хулганын амьдрах үүр
хулгана сүүл — урга. - иш нь шулуун, навч нь олон салаалж чагтлан ургадаг, цацаг хэлбэртэй цэцэг бүрэлдэж, улбар буюу цагаан цэцэг дэлгэрээд жижигхэн хавуу жимс ургадаг, хоёр наст өвслөг ургамал
хулгана жил — хулгана эзэлсэн жил
хулгана жилтэй хүн — хулгана жилд төрсөн хүн
хулгана өдөр — хулгана эзэлсэн, тохиосон өдөр
хулгана цаг — шөнийн 23.40 мин. - 01.40 мин. хүртэл
Хэлц үг
усан хулгана болох — а.маш их хөлрөх; б.бороонд маш их норох, шалба норох
хулгана муур ноцолдох — сэтгэлд элдвийг бодох, эргэлзэх
Машбатын бодолд хулгана муур хоёр ноцолдон, гал ус авалцаж эргэлзээ мадаг эмх замбараагүй давхар давхар болов (Т.Өргөн, Аль үрийг нь цацах вэ)
хулгана орох — юманд хулгай орох, юм бага багаар бүрэлгэх
Нэгэн шөнө Болдын эхнэрийн бүдүүн ширүүн хүйстэй, цагаан мөнгөн тугалгатай, удаан жилийн маань уншиж ээг л сахиусан болсон хар зандан эрихийг нь хулгана орж, хулгайлан авав (Ц.Дамдинсүрэн, Гологдсон хүүхэн).
↑ сохор муурт үхсэн хулгана
↑ усан хулгана болох
Худагт унасан мууранд
Хулгана ноён болох гэх шиг
Хулан гүйдэлтэй
Хулгана таташтай
Хулгана нүхнийхээ
Хэмжээг мэдэхгүй дэвүүр чирнэ
Хулгана нэг цаг юм хэмлэхгүй бол шүд нь загатнана
Муу хүн нэг цаг амар байвал зүрх нь загатнана
Хулгана олдвол хохирол
Хуурс арвидвал хөнөөл
Хулгана сандарвал нүх эрнэ
Хулгайч сандарвал мэх эрнэ
Хулгана хэдий таргалавч муурын өгьеө
Хулгана ч бол
Хуваана гэнэ
Хулгана шиг хулмалзан
Хулгайч шиг гөлбөлзөх
Хулгана юм идэхгүй бол шүд нь загатнадаг
Хулгайч юм авахгүй бол гар нь загатнадаг
Хуушаан барьцад горьдоно
Хулгана маханд горьдоно
Зүйр цэцэн үг
Хулганаар сан сахиулж
Муураар мах мануулах
Хулганыг магтаж луус болгож
Зааныг муулж хулгана болгох
Хоршоо үг
оготно хулгана — жижиг мэрэгч амьтдын ерөнхий нэр
хулгана зурам — мэрэгчийн багийн, дэд овгийн, хор хөнөөл ихтэй амьтад
Үгийн гарал
From Proto-Mongolic *kulugana, equivalent to хул (xul, “beige”) + -гана (-gana), or alternatively derived from хулгах (xulgax, “to avoid, to steal”). The computing sense is a semantic loan from English mouse. Compare East Yugur xunlagh.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.