хундага
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Архи уухад хэрэглэх бяцхан жүнз
- 2.хүндэтгэлХүндэтгэвэл зохих хүний болон хүүхдийн аяганы хүндэтгэл;
- 3.шилжсэн утгаХундагатай адилавтар хонхорхой зүйл
- 1.хундаган цэцэг урга. Ороож ургадаг, навч нь зүрхэн хэлбэртэй, цэцгийн дэлбээ нь юүлүүр хэлбэртэй, ягаан, боровтор хөх, боровтор улаан зэрэг өнгөтэй, үр нь хар, эмэнд ордог нэг наст өвс, аяган цэцэг.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хундага |
|---|---|
| Харьяалахын тийн | хундаганы |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | хундаганд |
| Гарахын тийн | хундаганаас |
| Үйлдэхийн тийн | хундаганаар |
| Хамтрахын тийн | хундагатай |
| Чиглэхийн тийн | хундага руу |
| Олон тоо | хундаганууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
архины хундага — архи уух бяцхан жүнз
хундага барих — хүндэт. - хундагатай архи өгөх
хундага өргөх — хүндэт. - ерөөлийн үг хэлээд, хундагатай архиа дээш барих
хундага тогтоох — хүндэт. - хундагатай архиа уух
хундага сэргээх — дундуур архитай хундагыг дүүргэх
хундага тулгах — найрсаг дотно сэтгэлээ илэрхийлж, сайн сайхныг хүсэн хундагатай архиа мөргөлдүүлэх
алтан хундага — урга. - уулын бэл хормой дагаж, хавар эрт ургадаг, алтан шар голтой, том цагаан юмуу алтан шар дэлбээ бүхий гоёмсог цэцэгтэй, хүйс бяцхан, цэцэглэхдээ дүгрэг хундаганы адил, үр мурий барчгар, нэг наст өвс
монгол хундага — урга. - устаж болзошгүй, нэлээд тархаж ургасан Монгол орны унаган ургамал; алтан хундага
хацрын хундага — хацран дээрх өчүүхэн хонхор
нүдний хундага — нүдний хонхорхой
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.