Үндсэн хэсэг рүү шилжих

хуруу

нэр үг/xʊrʊ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠬᠤᠷᠤᠭᠤ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    биезүй. Хүн, амьтны гар хөлийн сарвуу
  2. 2.
    шилжсэн утгаӨвчүүний ясны хавиргатай холбогдож байгаа жижиг мөгөөрс яснууд
  3. 3.
    шилжсэн утгаЮманд хийсэн хуруу мэт юм
  4. 4.
    шилжсэн утгаХуруугаар багцаалсан хэмжээ
IIнэр үг
  1. 1.
    Нүдний цэцгийд ургаж тогтсон мах мэт зүйл
IIIнэр үг
  1. 1.
    Тоононы уньтай хэлхэлдэж байгаа жижиг мод

Англи утга

  • нэр үгfinger; toe; spoke

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхуруу
Харьяалахын тийнхурууны
Заахын тийнхурууг
Өгөх орших тийнхурууд
Гарахын тийнхуруунаас
Үйлдэхийн тийнхуруугаар
Хамтрахын тийнхуруутай
Чиглэхийн тийнхуруу руу
Олон тоохуруунууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • ариун хуруу — ядам хуруу

  • гарын арван хуруу — хүний гарын арван сарвуу

  • хуруу барих — а.бусдад үл мэдэгдэх гэсэн тоотой юмыг гар барьж харилцан мэдэх; б.хуруу гаргахад нэг нь сүүлдэсхийж нөгөө этгээдийн гаргах хурууг харах гэсэн байдал гаргах

  • хуруу дарах — а.хуруугаар тэмдэг болгон тоо тоолох; б.баримт бичиг зэрэг дээр өндөгний хээг дарж гэрч тэмдэг болгох

  • хуруу гаргах — тогл. - нэгэн зүйл тоглоом, хоёр хүн нэгэн зэрэг тус тус нэг хуруугаа гаргаж наадах, эсхүл хоёр этгээд хуруугаа гаргахын сацуу тоог хэлж наадах

  • хуруу инчдэх — эрхий хурууны өндгийг, мөн гарын бусад хурууны өндөгтэй нийлүүлж хавсарч хавиран дуугаргах

  • хуруу мойх — хуруу мойног болох

  • хуруу чичих — хуруугаа гозойлгон унтууцах

  • хурууны зураг — а.шууд хуруугаараа өнгө суулгаж зурсан нэгэн зүйлийн уран зураг; б.хуруугаар өнгө суулган зурах уран зургийн арга

  • хурууны ор — юм барихад үлдээсэн буюу батлан гэрчилж дарсан хурууны өндөгний нарийн хээ

  • хурууны өндөг — хурууны үзүүрийн бөмбөгөр хэсэг

  • хурууны үе — хурууны нугарч болох хэсгүүд буюу хуруу ясны залгаас

  • хурууны үзүүр — хурууны өмнө хэсэг

  • хурууны хэв — хурууны өндгөн дээр байх арьсны хээ, хүн бүрт өөр өөр байх тул бодгаль хүний тэмдэг болгон ашиглах нь бий

  • хурууны хээ — хурууны хэв, хурууны өндөгний зураас

  • хурууны хээ шинжих — гэмт хэрэгтнийг илрүүлэх нэгэн арга

  • хуруу таалцах — тогл. - нэг хүүхэд нь нэг гарынхаа дунд хурууг нууж, нөгөө нэг гарынхаа нэг хурууг нэмж атгаад, нөгөө хүүхдээр дунд хуруугаа олуулж наадах хүүхдийн тоглоом

  • хуруу тоолох — тогл. - хуруунд нэр өгч, нэрлэн тоолох монголын уламжлалт тоглоом наадгай

  • өвчүүний хуруу — өвчүүний хоёр хажуугийн хавьсанд нийлэх бяцхан яснууд

  • бээлийний хуруу — бээлийнд хийсэн хуруу шиг хэлбэртэй зүйл, хуруу шургуулах зориулалттай хэсэг

  • таван хуруутай бээлий — таван хурууны хэлбэр гаргаж нэхсэн, оёсон бээлий

  • хуруу хэртэй — хурууны орчим хэмжээтэй

  • хуруун чинээ — хуруу шиг, бяцхан, жижигхэн

  • хоёр хуруу зайтай — хоёр хуруу дарам зайтай

  • хуруу зузаан өөх — хуруу дарам зузаан өөх

  • хуруу дарам — нэг хуруу орчим хэмжээ

  • хуруу шил — лабораторийн туршлагад хэрэглэдэг, нэг үзүүрийг нь битүүлсэн нимгэн гуурс шил

  • нүдэндээ хуруутай — нүдний цэцгийдээ мах мэт ургасан зүйлтэй

  • тоононы хуруу — сархинаган тооныг уньтай холбох чигжээс мод

Хэлц үг

  • арван хуруу тэгш — өө сэвгүй

  • арван хуруу шигээ мэдэх — маш сайн мэдэх

  • таван хуруу тэгшгүй — төгс төгөлдөр биш

  • хуруу дүрэх — а.хулгай хийх, бусдын юмыг завшин ашиглах; б.оролцох

  • урт хуруутай — хулгайч

  • хуруу хумсаа хугалах/хуруу хумсаа малтах — идэж уух, өмсөх зүүхээ хасах, өөрсдийнхөө хэрэглэхийг багасгах

  • хуруу хумсаа нуух — ажлаас зайлсхийж биеэ оторлох

  • ганц хуруутах — хуруу идээлэх нэгэн зүйл өвчин

  • хуруу барих гээд бугуй барих — завшсан дээрээ бас завшаан эрж явах, даврах

  • хурууны үзүүрээр хөдөлгөх — а.хүч орохгүй хийх; б.бусдыг өөрийн хүсэл зоригийн дагуу дуулгавартай байлгах

  • хуруу атгах — үнэ хэлэлцэх буюу хаялцах

    Яргачин панзчин, мал худалдахаар ирсэн ардуудтай ханцуй дотроо хуруу атгаад үнэ хэлэлцэж... (Б.Ринчен, Үүрийн туяа).

  • хуруу гаргахад хугарч унахаас айх — аймтгай хүнийг хошигносон утга

    Цагаан

  • хуруу дарам — цөөхөн

    Айл болсон арваад жилд бүтэлтэй юм хийсэн нь хуруу дарам цөөн. Усанд явбал халтирч ойчоод усаа асгачихна. Мах хөшиглөвөл гараа эсгэчихнэ (Жа.Сарантуяа, Дэлт цагаан азарга).

  • хуруу дарах — цөөн

    Группт ороод гурван жилийн нүүр үзэхэд нэгдлийн дарга нараас Дамбийгийн биеийг асууж ирсэн хүн хуруу дарах ховорхон (Б.Догмид, Нулимс).

  • хуруу нэмэх — ажилд туслах, нэмэр болох

    Залуу хүн хуруу нэмэхэд хөгшин хүн ухаан нэмдэг гэгчээр Цэцэгмаа гуайн үнэн ганц хүсэл нь хүнд тус хүргэх гэдэг л ажээ (Б.Бааст, Гэнэн хонгор цаг).

  • хуруу [хумс] урттай — хулгайч

    Зарим нь яхир ярдаг. Зарим нь эрээ цээргүй мунаг шунаг. Зарим нь дотуур тамиртай доог тохуутай. Зарим нь бүр хуруу урттай, хуудуу явдалтай... (Л.Пүрэвдорж, Гар).

    Өнөөдрөөс эхлээд хувцас хунараа эмх цэгцтэй тавьж бай. Ер нь юмыг яаж мэдэх вэ, хөдөөний хүүхэд хуруу хумс урттай юм бил үү гэж хэлээд эргэж оров (Д.Мягмар, Нийлэх замын уулзварт).

  • хуруу хумс хөдөлгөх — бага сага юм хулгайлах

    Хуруу хумсаа хөдөлгөх нь түүний хувьд амархан ажээ.

  • хуруу хумсаа хугалах/малтах — идэж уух, өмсөх зүүхээ умартан амьдралын төлөө зүтгэх

    Хуруу хумсаа малтаж байж олсон энэ наалттай модыг хүн авахгүй (С.Лочин нар, Галтай залуу нас).

  • хуруун чинээ — богино, жижиг, бага

    За үнэхээр бригад сумаас отор хий барь гэж шахаад ирэх юм бол бид хоёр явна уу гэхээс чамайг чинь хуруун чинээ хүүхэдтэй эзгүй говь руу явуулчихаад бид юугаа бодож суух билээ (Д.Батбаяр, Цахилж яваа гөрөөс).

  • ↑ таван хуруу тэгшгүй

  • ↑ чигчий хурууны чилээ гаргахгүй

  • ↑ урт хуруутай

  • Хошуу нэмэхэд амар

  • Хуруу нэмэхэд хэцүү

  • Хошуу нэмэхээр

  • Хуруу нэм

  • Хуруу багтахаар цоорхойгүй

  • Алганы чинээ нөхөөсгүй дээл

  • Хуруу багтвал бууна

  • Хошуу багтвал ууна

  • Хуруу баривал бугуй барина

  • Бугуй баривал бухар тэмтэрнэ

  • Хуруу нэмдэг нь ганц

  • Хошуу нэмдэг нь долоо

  • Хуруу нэмэгч нь цөөхөн

  • Хошуу нэмэгч нь олон

  • Хуруу хөдөлбөл

  • Хошуу хөдөлнө

  • Эрхий эмтэй

  • Хуруу нь хувьтай

Зүйр цэцэн үг

  • Хуруу багтвал орно

  • Хошуу багтвал ууна

  • Хуруу хөдөлбөл хошуу хөдөлнө

Хоршоо үг

  • хуруу гар — гар хөлийн сарвуу болон мутар

  • хуруу хумс — гар хөлийн сарвуу, түүний үзүүр дэх эвэрлэг зүйл

Үгийн гарал

From Proto-Mongolic *kuruxun, compare Buryat хурган (xurgan), Khamnigan Mongol хуруу (xuruu), Kalmyk хурһн (xurğn) and Dongxiang ghurun.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.